Монгол улсын иргэд ашиг хонжоо хайн хууль бусаар ан хийж, хилээр гаргах явдал  гарсаар байгаа. Тэдгээрийн зарим нь эхнээсээ шүүхээс ял авч байгаа. Ийнхүү хуулийн өмнө хариуцлага хүлээсээр байхад зарим нэгэн нь эх орны өвс ургамал түүхийн зэрэгцээ, хууль бусаар ан хийж, эд эрхтнийг нь хилээр гаргахыг завдсаар байна. 

Тухайлбал, саяхан “Улаанбаатар-Бээжин” чиглэлийн 24-р галт тэрэгний дизель хөдөлгүүрийн вагоны агааржуулалтын хоолойд бугын чив 395грамм, бугын цусан эвэр 2955гр, бугын сүүл 2ш, 116 кг 145 гр, Дэрвэгэр жирвэгэрүү" эмийн ургамлыг 33-42 насны эрчүүд  нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Хэргийг Төмөр Замын Цагдаа нар илрүүлсэн бөгөөд хэргийг шалгаж байгаа аж.