Өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж байгаа бөгөөд НИТХ-ын даргыг сонгоно. НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан нар нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ. 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүдэнд цагдаа нарын хамгаалалт гарсан байна. Учир нь хувцсаа нүцгэлсэн нэгэн иргэн Хангарьд ордны гадаа нүцгэн жагсаал хийж байна.  Тэрбээр нийслэлийн удирдлагуудад хандан "Хогийн цэгийг хөдөлмөрийн талбай болгоё" гэсэн уриатай тэмцэж байгаа юм. Түүний хувьд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Хар хорин захын гаднах талбайд худалдаа эрхлэгчдийн нэг юм. Гэвч тэдгээр худалдаа эрхлэгчдийг талбайгаа чөлөөл гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна.