Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхимын сайд нарыг баталж, бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаа явуулж эхэллээ. Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдорж томилогдсоноор УИХ-ын дэд даргыг томилох шаардлага гарч байна. МАН-ын удирдлага дахь эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг УИХ-ын дэд даргаар томилохоор санал нэгджээ.

 

Данзангийн Лүндээжанцан нь Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон цагаас хойш тасралтгүй 27 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж буй цорын ганц хүн юм.

 

Тэрээр 1957 оны 11 сарын 25нд Улаанбаатар хотод мэндэлжээ.  1975 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль 1980 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн. Профессор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор. 1980-1985 онд Монгол Улсын Их Сургуулийн багш, ХЗЭ-ийн хорооны дарга 1985-1986 онд Улсын Прокурорт хэлтсийн прокурор 1986-1989 онд Улсын Прокурорын туслах, хэлтсийн дарга, 1989-1990 онд ШУА-ын Төр, эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгч, 1990-1991 онд УБХ-ын Хууль зүйн байнгын хорооны нарийн бичгийн дарга (дэд дарга), 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1992-1995 онд УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, 1992 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1995-1996 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2004 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2007 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга,  2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. "Шихихутаг" хууль зүйн дээд сургуулийн эзэн. “Зангаараа амраг" дууны үгийг зохиосон, ламын шашин шүтдэг.

 

Ч.Явуу

sonin.mn