Сумогийн дэвжээнээс хямдхан МИНИЙ ЭХ ОРОН
2017/11/12
Сумо. Энэ үгийг мэддэг болоод монголчууд 25 жил болжээ. Яг энэ түүхэн цаг үеийг монголчуудын нүд чихэнд амилуулж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зочноор Далай даян, дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбатын хүү Даваажаргалыг урьжээ.
Тэр үнэхээр нүдээ олсон содон гоё зочин байлаа. Нэвтрүүлэг 3 цаг 30 минутын туршид үзэгчдийг суудлаас нь босгож суваг солиулаагүй гэдэгт итгэж байна. Түүний амьдрал, явж туулж ирсэн замнал, хувь хүний дотор мөн чанар, хүсэл эрмэлзэл, эмзэглэл, мухардал гээд хүний сэтгэл зүрхний бүхий л өнгө будгийг тус нэвтрүүлгийн багийнхан гайхалтай тодруулжээ. Омогшиж, онгирч, бахдаж, баярлаж, догдлон байж түүний хөрөг нэвтрүүлгийг үзэж дуусгав. Гэтэл энэ бүхний төгсгөлд яагаад ч юм гуниг төрж Хакуход гомдож ердөө л ийм хананд тулах гэж амжилтын оргил өөд хөлс хүчээ шавхасан юм уу, ердөө л сумогийн дэвжээний үнэ цэнэ, нэр хүнд, ёс жаяг, ил далд дарамтын төлөө эх орноо орхих хэмжээний нүүдэл хийх байсан юм уу, ердөө л иргэншлээ солиод л бүхнийг цэгцэлж байгаа юм уу хэмээн асуумаар болоод нэвтрүүлэг жаргав. “Сумо намайг хүмүүжүүлсэн” гэж та хэлэв. Тийм байх.
“Ганцхан ширхэг далбаа дэвжээн дээр гарч ирэхэд 60 мянган иен буюу 600 ам.доллар байдаг. Нэг дугтуйнд 300 ам.доллар байдаг. Үлдсэн 300 ам.долларынх нь 50-ыг нь сумогийн холбоо үйл ажиллагааныхаа зардалд авчихдаг. 250 ам.доллар нь тухайн бөхийн нэр дээр сумогийн холбоонд хадгалагддаг. Хадгалагдсан хэмжээгээрээ татвараа төлдөг. Ийм нарийн системтэй” хэмээн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал яриандаа дурсав. Сумочдын ялалтынхаа ард гар сунган авдаг боодолтой энэ мөнгө бол сумогийн үнэ цэнэ, амжилтын мялаалга. Үүгээр ч хэмжигдэхгүй үнэт зүйлийг арлын японы үндэсний бөхийн дэвжээ түүнд олгосон учраас өнөөдрийн М.Даваажаргал гэж Монгол хүүгийн ухаан бяр тэгширжээ. Ийн бодлоо ч түүнийг бүтээлцсэн япон хэв загварын үнэ цэнэ Монгол эх орных нь үнэ цэнээс үнэтэй байж боломгүй. Хакухогийн нэвтрүүлгийнхээ төгсгөлд дурдсан “японы иргэншилтэй болно” гэх яриаг сонсуут сумогийн дэвжээнээс ч хямдхан миний эх орон юмсан уу хэмээн гуниглан бодсоноо нуухгүй ээ.
Яагаад монголчууд үнэ цэнэтэй байгаагийнхаа төлөө, амжилт гаргаж хүч бяраараа цойлж байгаагийнхаа төлөө, эх орныхоо нэрээр овоглож ард түмнийхээ бахархал омогшил болж байгаагийнхаа төлөө бусдын нүдэнд илүү харагдах ёстой гэж. Яагаад Монгол хүн хувь заяагаар ч байдагсан уу, хууль журмаараа ч зохицуулагддаг уу харийн нутагт амьдарч ёс заншлыг нь мөрдөж амьдралынхаа хэсэг хугацааг зориулсныхаа төлөө тухайн орныхоо иргэн болж үлдэх шийдвэр гаргатлаа “мухардах” ёстой гэж. Хэдийгээр “иргэншил бол цаасан дээр л бичигдэх зүйл. Зүрх сэтгэл нь монголынх шүү дээ” гэх хүмүүс байгаа ч уучлаарай, тиймхэн бодлоор хязгаарлагдаж бүтэн үлддэг баялаг гэж хаана ч байдаггүй шүү гэмээр санагдана.
Тэгвэл иргэншлээ солих тухай ам нээсэн жишээ ганц Хакухо биш юм. Урвуулах гэсэн, худалдаж авах гэсэн, амьдралыг нь диваажин болгоё, манай иргэн болчих гэсэн санал манай хэд хэдэн залуу тамирчдад ирсээр л байсан шүү.
Тухайлбал, бөмбөрцгийн хамгийн баян орон гэгддэг Канад, Саудын Араб, Кувейтээс Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт санал тавьж манай улсын иргэн болооч хэмээсэн байдаг. Түүнээс гадна мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жудо бөхийн Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар, ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Нямхүү нарт ч ийм санал хэд хэдэн удаа ирсэн хэмээн нэг хэсэгтээ л хэвлэл мэдээллийн хэргэслээр шуугиж байлаа. Манай улсын хувьд буудлагын спортын гавьяат тамирчин Г.Мөнхбаярыгаа Германд алдчихсан бол Г.Отгонцэцэгээ Казакстаны нэрийн өмнөөс тив дэлхийн жудогийн дэвжээнээ хүч бярыг нь сорьсоор байгаа. Мөн л нэг жишээ. Монголын хүндийн өргөлтийн нүүр царай болсон М.Анхцэцэгт АНУ, Казахстан, Узбекистан, Солонгосын талаас хүсэлт ирүүлсэн байдаг. Тэр дундаа Солонгосын тал тус улсын тамирчин болох юм бол сарын 12 мянган ам.долларын цалин, гэрээний төлбөрт 500 сая вон амласан нь биднийг сандаргаж байлаа. Тиймээ энэ бол асар их хэмжээний мөнгө. Тэмцээний зардалгүй хандив гуйж нүүрээ улалзуулдаг манай тамирчдад атгаж болох л үнэ цэнэ байлаа. Сардаа л 20 гаруй сая төгрөгийн цалин аваад л төвөггүй амьдарч болно гэсэн үг. Гэтэл манай тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй залуус эргэлзэх зүйлгүйгээр ядруухан эдийн засагтай, хайр халамжаар маруухан эх орноо сонгож Монгол хүний үнэ цэнийг бидэнд ойлгуулсан. Яг эдэн шиг эх орныхоо үнэ цэнийг нэгдүгээрт тавьж болоогүй юм уу аваргаа. Нэг ч гэсэн Монгол хүн монголоороо үлдэж дэлхийн энтэй амьдарч олон олон хүчтнийг өлгийдөн авсансан бол юутай сайхан. Нэг ийм үг санаанд бууж байна. Малгай тавьбал манайх…гэж. Сумогийн дэвжээнээс хямдхан хөөрхий МИНИЙ ЭХ ОРОН.
niigmiintoli.mn
зочин · 2017/11/14
Арай ч дээ.Японий иргэн болохгүй байлгүй дээ.
зочин · 2017/11/14
Та латин бичгээр ингэж муу бичиж байхийн оронд,сурсан славян бичгээрээ бичиж бай.
би · 2017/11/13
лхагвасүрэн иргэншил солих зүгээр нэг цаас гэчихжээ долдойнууд солиорох юмаа долигонохоороо юу хэлэж яриж байгаагаа мэдэхээ болчихдог байхааа,,,,,,,,
tseren · 2017/11/13
Дэвжээгүй бол үхлээ юу Лхагвасүрэнч бас дэвжээ эх орноос үнэтэй шахуу юм хэлж донгоссон шүү. болио хүү минь арайчдээ. тэр ямар олимпийн дэвжээ биш. Ерөнхийлөгчөө та юу бодож бна.
Hegiin nobsnyyd bainga hyzna! · 2017/11/13
chi yamar ergyylud be?Ter nebtryyleg deeree helsen syy dee!ikhe abraga Dagbadorj olon Mongolchyydiig debjee baigyylaad araliin orond ene chag yees ilyyteigeer barildyylah yr chadbar hymyyjyyleh bolobsrold ni tyslana,tegeed ch zogsohgyi ard tymeniihee yr hyyhedyyd tend manlailah saihan bolobmjiig yysgen gedegiig sonsoogyi dylyy yu?...zygeer l bai!!!!enyynees bysadaaraa ylas torjij solior?...Bid abragaan hamgaalna!ene tor niigemd chini ehtei zahtai ter hynii yildeliig ylas torjuuldeg sigee byy bohirdyyl!!!!
Зочин · 2017/11/13
Тэр их мөнгө тухайн орондоо зарцуулагдвал юу ч биш дээ Манайдаа л их мөнгө болохоос биш Тухайн орны иргэн болсноос тухайн оронд амжилтаа гаргаж санхүү боломжтой болчихоод монголдоо хаан шиг амьдарсан хамаагүй сайхан даа
Зочин · 2017/11/13
Haa 1 gazriin tsagaach gej helegdehgui eh orontoi bolj turchihuud hunii nutgiin tsagaach irgen bolohiig huseed bga bol yavah l heregtei. Udam chin tsagaach irged gedgeeree l yavna. Suuliin ued uls turiin bdlaas bolj eh ornoosoo huugduud bgach yumshig medremj turuud bdag bolsonshuu

Угаасаа ярих юмгүй, хийж бүтээсэн зүйлгүй Хүн, Ер нь нэвтрүүлэг ЖУЛ, амтгүй хоол шиг санагдсан
Бөөн стресс · 2017/11/13
Энэ доор иргэншлийн мөн чанар, эх орны үнэ цэнийн талаар юугаа ч мэдэхгүй олон юм бичээд байгаа бацаануудад хандаж хэлэхэд...
иргэншлээ солилоо гээд яадгийн · 2017/11/12
Иргэншлээ солилоо гээд Монгол биш болохгүй шдээ. Сонгох шаардлагатай бол өөрийн хүсэлтээрээл сонго. Тэгээд л болоо.
Za yadgin · 2017/11/12
Ta nart yamar hamaa bn henii irgen bolood haanaa bh ta nart yamar hamaa bn umhii unertej ulsaa gishuud n zaraad baihad end yugaa hiidiin

ард · 2017/11/12
Баярцогт, Сайханбилэг, С. Баяр, Ч. Хүрэлбаатар зэрэг төрөөс төрсөн тэрбумтан биш тохиолдолд хичнээн эх оронч байгаад яахийн. Тартагтаа тултал ядуу байсаар насыг барах нь зөв юм уу.
зочин · 2017/11/12
төрд байгаа луйварчид эх орноо бодож байгаа нь хаа байгаан хакухо монголдоо хөрөнгө оруулж байхад луйварчид гадаадруу гаргаж байна
Зочин · 2017/11/12
насны эцэст эргэж буцаад иргэншлээ солино гээд хуцаад байв даа мөнхбаяр шиг,тэр үед чинь өөдөөс чинь салаавч өгнө дөө
Mongol · 2017/11/12
Mongol bolj torsondoo, Mongol bolj amidarsandaa, Mongolooroo duusahdaa bi baharhana
Mongol · 2017/11/12
Mongol bolj torsondoo, Mongol bolj amidarsandaa, Mongolooroo duusahdaa bi baharhana
Okey . · 2017/11/12
Goe nevtruuleg bsan. Gehdee l Umand Uchir baidag. Yadagal ch bodson eh ornoo solihoor bol jaahan nuujust Haajust hiimeerie ch um shig. Buhel buten zaluu Ue harjust bna. Lhavgasuren guai udi nasnii hun bj ih l ovilgogui bsan, mongol ulsiin irgenshil zugeer like tsaas sh geh shig, erinhuulugchteigee niilcheed iim baliar um yriad suuj bdag, ymar muuhai mungunuus bolj, erh medel, ner turiin tuluu uls ornoo ingej hul dooroo gishgeh gej. Ta nar tguul uursduu ireed uls ornoo hugjuuleech. Ene saihan bie haatai ta nar avilgalchitaigaa temtseed 30n Jilin daraa ulsaa bosgood ireech. Uhsen japaND bgaad yvahiin. Usereed l neg devjeenii bagsh bol no bizdee. Umiig yaj medehiin ingeed baival huh munh tenger hilgenej heden arliig archaad yvah ch um biluudee

Хэрэв иргэншлээ солих гэж байгааг нь мэдсэн мөртөө зуун эрхэм нэвтрүүлэгт оролцуулсан бол Б.Лхагвасүрэн,Х.Баттулга нар сор болсон тамирчдаа гадаадын харъяат болгож явуулахыг дэмжиж байгаа мэт харагдаж байна.Мөөеө аварга тун дуу муутай, юм бодоод байх шиг харагдаад байсны учир энд л байждээ хөөрхий.Гадны баян орнуудаас урилга авсан ч Эх орон Монголдоо үлдсэн дээр нэр нь дурдагдсан тамирчиддаа баярлалаа.
Mandaa · 2017/11/12
2 irgenshiltei baihiig zovshoorhimoor yumdoo
Зочин · 2017/11/12
БААХАН ХУЖАА МАНАЙ МӨНГӨНД ДУРТАЙ ДАРГА НАРТ ХҮССЭН МӨНГИЙГ НЬ ӨГӨӨД Л МОНГОЛЫН ИРГЭН БОЛООД БАЛАРНА ШҮҮ. ЯГ Л ЗАЙСАН ШИГ ТЭНД ОРОН СУУЦ БАРЬЖ БОЛОХГҮЙ ГЭХДЭЭ БОЛНО.
Зочин · 2017/11/12
Монгол улс хоёрдогч иргэншлийг хүлээн зөвшөөрдөг болмоор юм маш их боломжуудыг хааж байгаа хэрэг
Zochin · 2017/11/12
Irgenshlee solino gej ih myyhai sonsogdoj baina lee. Negent eh ornoosoo tatgalzaj bgaa huniig 100 Erhemiin 1 bolgoh hereggyi bsan um
Zochin · 2017/11/12
Irgenshlee solino gej ih myyhai sonsogdoj baina lee. Negent eh ornoosoo tatgalzaj bgaa huniig 100 Erhemiin 1 bolgoh hereggyi bsan um
Зочин · 2017/11/12
Ehleed nutag negtenee demjij chaddag bolchihood amjiltiig ni huvaalc.Uls bol tamirchidaa er harj haihardaggui.Temceend orhod uuruusuu zardalaa gargaad guilga guigaad yavdag biz dee!Daraa ni amjiltiig ni huvaalcah gej dairna.Ichih heregtei
lhasu · 2017/11/12
Aav ni ih duu muutai bsiima argagui l yumda
Батаа · 2017/11/12
Эх орон ч гэж дээ ядуу гуйлагчингууд гучин гэр бүлийн л газар байх
Зочин · 2017/11/12
Эх орон ч гэж дээ ядуу гуйлагчингууд гучин гэр бүлийн л газар байх
Зочин · 2017/11/12
Эх орон ч гэж дээ ядуу гуйлагчингууд гучин гэр бүлийн л газар байх
Eh oron · 2017/11/12
Mongol uls yadruuhanch gelee eh oron gdg hamgaas chuhal shuudee
Gbold · 2017/11/12
Hiigmiin toli- taana ni hen bgaani buu med... 1-rt Yponii itgene bolno gej shuud heleegui, Bagshlahad haalga haaltta bna gesen. 2-t Eh orond ni luivarchid uurelcheed bhad , 3-rt Gadaadad eh ornoohoo neriig sainaar dursgaj bhad uu haigaad tamiin togoonii ulgeree zogsoo !!!

Иргэн · 2017/11/12
МОНГОЛЫГ ШИЛДЭГ ГЭСЭН ЗАЛУУС МОНГОЛ ОРОНОО ХӨГЖҮҮЛНЭ ГАДААД ОРОНД БАЙГАА БОЛОН МОНГОЛД БАЙГАА ШИЛДЭГ ЗАЛУУС ОЮУН УХААН САЙН ЗҮЙЛЭЭ ЭХ ОРОНДОО ХУВЬ НЭМЭРЭЭ ОРУУЛЖ БАЙЖ МОНГОЛ ХӨГЖИНӨ.
смайл биг · 2017/11/12
Ер нь бол Ур хуухдуудээ аль илуу шудраг Гэсэн нийгэмруу цагаачлуулах хэрэгтэй. Мань мэт ч энэ хараал идсэн монголдоо Дуусах нь ойлгомжтой. Энэ залуу буруугуй. Гэр булээс илуу чухал Юм байхгуй.
Бодол · 2017/11/12
Монголд байгаад юунд ч хүрэхгүй шүү дээ тэдгээр хүмүүс явах боломж байгаа дээр нь. Явах л байсымдаа Хий дэмий эх орон гэж яриад яах юм бэ.

харамсалтай · 2017/11/12
Эх орноо гэх сэтгэлтэй залуус олон болтугай