“Мандала” хотхоны барилгад ажиллаж байсан цахилгаанчин амиа алджээ
2017/11/18
Нийслэлийн Баянзүрх дүүргийн ’’Мандала’’ хотхонд баригдаж байгаа барилгын суурийн давхарын дэд станцид хүн амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал өчигдөр 20:31 цагт тус хотхонд баригдаж байгаа “Прохит” ХХК-ийн цахилгаанчин цахилгаанд цохиулан, төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 20:42 цагт очиход “Прохит” ХХК-ийн цахилгаанчин тус дүүргийн иргэн Б /27 настай, эрэгтэй/, 380 вольтын хүчдэлд цохиулж, цахилгаан хуваарилах шүүгээнд наалдаж нас барсан байсныг салгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
O · 2017/11/18
Tsagdaaa nar sain shalgaj uguurei guij bn