Ард түмнээ ажилгүй, орлогогүй царай алдсан гуйлгачин байлгаж, архинд живүүлж ар худрагаар нь газар шороо эд баялагийг гадныхантай нийлэн цөмлөх бодлого явагдаж байгааг хүн бүр мэдээсэй.
Улаанбаатарын шөнийн амьдралыг, архидалтыг харвал юун тэр ядуурал хямрал үгүй гэж бодмоор. Баар буудлуудаар дүүрэн хүүхэд хөгшид, охид хөвгүүд, ар гэрээр дүүрэн согтуу аав ээжүүд айж уйлсан хүүхдүүд, хичээлээ тараад гэртээ очихоос айж цагдаагийн дулаан байранд хоног төөрүүлэх сурагч формтой нүдэнд нь гуниг айдас хурсан туранхай бор хүү, шөнө дундаас хойш ямар ч амьтан унтаж амрах цагаар тэд нар гудамжаар дүүрэн орилоон хашгираан зодоон үүсгэнэ. Цагдаагийн байранд шөнийн 04:00 цагт яг өдрийн ажлын цаг шиг бөөн хэрүүл маргаанаар дүүрэн халамцуу согтуу ард түмэн. Бүгд л өөрсдийгөө зөвтгөж эсрэг талаа, бусдыгаа буруутгана, бүгд согтуу толгойтой мэргэн цэцэн амьтан болж хувирна. Харин дээдсүүд хотоос холхон бүхнээс тасарсан , тасархай тансаг амьдралдаа сэтгэл амар жаргана.
Архидалтыг хоригловол, зогсоовол, цагийг хязгаарлавал ард түмэн архинаасаа сэрж эрх баригчдаас эх орноо нэхэж магадгүй учраас энэ байх...


Цагдаагийн хошууч Гантөмөр Батаа