2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл,референт Х.Билгүнзаяа, Э.Золбоо нар  ирж тус шүүхэд ажилалаа.
 

 

Ажлын хэсгийнхэнд Тамгын газрын дарга Н.Чулуунжав шүүхийн үйлчилгээ болон хэргийн хөдөлгөөний талаарх товч мэдээллийг өгч,цаашиданхаарах асуудлуудын талаар санал солилцов.

Энэ үеэр Ерөнхий шүүгч нар Монгол Улсын Их Хурлаас баталсан шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байгааг дурдаад шүүгчийн ажлын ачааллыг багасгахад орон тоог нэмэх шаардлагатай байгааг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа: Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд хэрэг хуваарилах Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд мониторинг хийсэн. Бид нэг хууль хэрэглэж байгаа учраас хэрэг хуваарилах журмыг нэг загварт оруулахаар зорьж байгаа тул санал болгох загварыг эерэгээр хүлээн авах, мөн орон тоог нэмүүлэхдээ тодорхой судалгааг гаргаж хүсэлтээ ирүүлэх боломжтой гэдгийг хэлж харилцан дэмжлэгтэй, хамтран ажиллахыг хүсэв.

 

 

Мөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг, Тамгын газрын дарга, мэргэжилтнүүд болон мэдээлэл технологийн мэргэжилтнүүдтэй уулзаж эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системын явц, ажлын гүйцэтгэлтэй танилцаж, шүүгч нарын ажлын ачаалалыг тэнцвэржүүлэх, хэрэг хуваарилалтын талаар чиглэл, арга зүйн зөвлөгөө өглөө