2017 оны 11 дүгээр сарын 10-ний 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5-р хороо, 9 давхар угсармал орон сууцны 204-р байрны 1-р орцны 7, 8, 9 давхрын айлын гадна дулаалга /пасад/-ны ажил гүйцэтгэж байсан дөрвөн иргэн өндрөөс унаж нас барсан талаар бид мэдээлсэн. Ослын  газарт түргэн тусламж, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт ажилласан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ослын дүгнэлтийг гаргасан байна. Ослын дүгнэлтэд гадна дулаалгын ажил хийхээр 3 залгаас бүхий дүүжинт өргүүр /люлька/ ашиглан цонхны гадна амалгааны хуучин шаврыг авч байсан бөгөөд энэ үед дүүжинт өргүүр /люлка/-ны залгаасны боолт нь шувтарч унасны улмаас уг люлька нь хоёр хэсэг болсон гэжээ.

Дүүжинт өргүүр нь техникийн аюулгүй байдал хангагдаагүй, өргүүр дээр ажиллаж байсан дөрвөн иргэн хувийн хамгаалах хэрэгсэл буюу өндрийн хамгаалах бүс хэрэглээгүйгээс осол гарсан байна.

Осол гарсан талаар Нийслэлийн цагдаагийн газар, БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн байцаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.