Харүмафүжи аваргын талаар таагүй мэдээлэл сүүлийн үед чих дэлсээд байгаа билээ. Хэргийн талаар Японы цагдаагийхан шалгаж байгаа бөгөөд Харүмафүжи аваргын сумо бөхийн замнал ийнхүү дуусаж магадгүй хэмээн олон хүмүүс халаглаж байгаа юм. Тэгвэл Япончууд твиттер хуудсанд  #大好きな日馬富士 буюу Бидний хайртай Харүмафүжи tag-аар аваргатай холбоотой сэтгэгдэл, дурсамжуудаа бичиж байгаа юм байна.

Тэд хэлэхдээ: 

"Хамт явж байсан бөх нь "Аварга яарч байна" гээд гар барих гэсэн хүмүүсийг хориглож байсан ч Харүма аварга тэргэнцэртэй настныг хараад, өөрөө очиж хажууд нь сууж байгаад "Та урт удаан наслаарай" гэж инээмсэглэн хэлээд гар барьж байсан."

"Зурагтын бичлэгийн үеэр, унах гэж байгаа хүнийг хараад өөрийн эрхгүй гараа сунгах Харүмафүжи."

"Энэ удаагийн хэрэг явдлынх нь талаар ярилцлага авах гэж шавсан сурвалжлагчдын нэг нь бүдэрч унахаа шахахад Харүма " зүгээр үү, болгоомжтой байгаач" гэж хэлж байсан" зэргээр Харүмафүжи аваргын талаар харсан, сонссон зүйлсээ түүнийг дэмждэгээ илэрхийлсээр байгаа аж. 

Эх сурвалж: Seen.mn