Яг одоо 2017 оны 12 сарын 31 ны 02 цаг болж байна. Та бүхэн шинэ жил гээд завгүй баярын настртай байгаа бол энэхүү захиаг минь битгий уншаарай. Баярын уур амьсгалыг чинь нураах вий.

Намайг Г гэдэг би одоо 25 настай эрэгтэй нэгэн компанид ажилладаг. Гол зүйл нь гэвэл би нууц амраг. Тиймээ би гэмтэн. Хаанаас хэзээнээс энэ бүхэн эхэлснийг яагаад эхэлснийг ойлгодоггүй. Би айл гэрийн эзэгтэйн нууц амраг болоод жил болж байна. Хэн ч намайг харсан сайхан залуу нтр гэж хэлж чадахгүй нь яагаад гэвэл би өөрийгөө бусдын нүдээр харж байгаагүй болохоор л тэр.

Тэр намайг яагаад сонгосныг яагаад энэ бүхэнг эхлэхийг над шиг зөвшөөрснийг одоо болтол ойлгодоггүй. Нөхөр нь байдаг л энгийн сайхан залуу. Тэр надаас 6 эгч бид нэг газар ажилладаг юм. Анх зөвхөн найзууд байж байгаад нэгэн орой согтуу хүнийг гэртээ байлгаж архийн гаргаж өгдөг баатар болж байгаад санамсаргүй уруул шүргээд энэ бүхэн гэмт явдал эхэлсэн. Би маргааш өөрөөсөө ичих нь мсж бичээд намайг үнэхээр уучлаарай гэхэд зүгээрдээ гэсэн хариу өгсөн. Ингээд л бүх зүйл эхэлсэн юм.

Хүний хүнээр хайрлуулсан, хүний хүнийг харамласан хайраасаа илүү зовлонг гашуун буруу мэдрэгдсэн хүн амьтнаас нуугдсан тийм л нэг жилийн хугацаа. Олон удаа түүнээс харьцаагаа таслахыг хүсэж оролдсон ч болж байгаагүй. Ядаж байхад хэрэгтэй үед нөхөр нь ямар нэгэн ажлаар ийш тийшээ явчихдаг. Тэр үед би новширч чадахгүй учраас туслаад тэгээд эргэж татагдаад түүнтэй эргээд нийлдэг. Хүмүүс нууц амрагийн талаар жигшдэгийг би мэднэ би ч тийм байсан одоо ч тийм. Тиймдээ ч хүний нууц амраг болсноос хойш өдөр бүр өөрийнхөө амьдарсан 24 жилийн үзэл бодолтойгоо өөрөө зөрчилдөж өөрийгөө үнэлэх үнэлэмж минь шалдаа буусан.

Хэрэв чи хайртаа нууц амрагтай л болгохгүй гэвэл байнга түүнд анхаарал тавьж байгаарай л гэж хэлье. Айл гэрийн сайн эзэгтэй, ажилдаа яарсан залуухан залуу гэвч нууц амрагууд гэмтнүүд. Гэхдээ гэмийн 100% гэж тодорхойлдог бол бүгдийн би авъя. Өдөр ирэх тусам бүх зүйл хүндэрч хүний хүн харамлаж ажил гэр гадаа ч хайрлах ёсгүй хүнээ хайрлах надад маш хүнд мэдрэгдэх болсон. Үнэндээ нууц амраг гэж хаягдсан л хүн тэр хүн өдөр болгон нөхөртэйгөө хамт унтаж тэрэнтэй л өглөөг угтдаг. Тэрийг нь ч дэмжиж маргасан үед нь эвлэрхийг ятгаж нөхрөө ойлгохыг уриалдаг би ч тоймтой шийдэлгүй арчаагүй амьтан. Биднийг эхэлж байхад 6 сар болж байхад ажлаас гадагшаа сурах хүсэлт өгсөн ч би татгалзсан юм түүний төлөө.

Гэхдээ мангар бацаан тэр үед явчихсан бол түүний төлөө ч өөрийнхөө төлөө ч хамгийн зөв л алхам байх байсан болвуу гэж одоо бодож байна. Түүнээс харьцаагаа тасална гэхээр түүнийгээ өрөвдөж хүнд хэцүү үед нь хажууд нь байдаггүй нөхрийнх нь чихэнд түүн дээр оч гэж шивнэмээр байх юм. Та хүний нууц амраг та өөрийгөө ялсан гэж боддог бол та яг л над шиг шаар шавхруу гуанзны хоол л гэсэн үг. Гуанзны хоол 1000 сайхан байгаад ч хүн гэрийн хоолоо л илүүд үзэж дуртай байж түүнийгээ байнга иддэгийг та ажил хийдэг бол сайн мэдэх биз.

Бидний сексийн харьцаа их зохицдог харин тэр нөхөртэйгөө тийм биш юм шиг байна лээ. Заримдаа ингээд салчихвал өөр нууц амрагтай болоод тэр нууц амраг нь нөхөр хүүхдээ хая гэж ятгаад бүр баллаад хаячих юм уу гэж их айх юм. Бас харамлаад ч байгаа юм шиг. Би яах ёстой вэ? Эрлэг тамын орон гэж байдаг бол тэнд очоод би гэмээ үүрнээ. Эр хүн хариуцлагаа үүрч энэ бие минь төлдөг л хорвоо. Олон оймс илүү илээж амьдралын тогоонд он удаан жил чанагдсан ах эгч нар минь зөвлөгөө өгөөч. Яаж зөв бөгөөд шууд салж эргэн нийлэхгүй байх вэ? Одоо би найз охинтой болсон нуа минь намайг харддаг. Би улам л нэгнээ зовоодог. Энэ бүхэн эцэслэх цаг нь болсон. Нуршуу бичвэрийг маань цагаа гарган уншсанд баярлалаа. Намайг харааж ерөөж болноо би ч тэгүүлэх юм хийсэн гэхдээ зөвлөгөө бас өгнө гэж найдаж байна. Гуйж байна…

cekc.mn