2018 оны 01-р сарын 17 -ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтсийн даргын баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу Баянзүрх дүүргийн 28 хороотой хамтран сургалт явууллаа.

Сургалтанд Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны зохион байгуулагч, 12 хэсгийн ахлагч, 23 аж ахуй нэгж байгууллага,15 иргэд оролцлоо.

Сургалтаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах талаар  танилцуулга хийж, холбогдох хууль, тогтоомж, стандартуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Оролцогчдоос санал асуулга авч, гарын авлага, ашиглах материалаар хангав.