- Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах хуваарийг танилцуулъя - 

ХААН БАНК

Сар шинийн  баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 16, 17, 18-нд бүх салбар, тооцооны төвүүд амарч, 19-нөөс хуваарийн дагуу ажиллана

ГОЛОМТ БАНК

Шинийн 1, 2-ны өдөр  буюу хоёрдугаар сарын 16-17-нд бүх салбар нэгжүүд нь амрах бол шинийн гурванд буюу хоёрдугаар сарын 18-нд ''Солонго'', ''Москва'' салбарууд 11.00 цагаас ердийн хуваарийн дагуу ажиллана. Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар ердийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

ТӨРИЙН БАНК

Шинийн 1-нд буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр бүх салбар, нэгжүүд амарна. Шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 17-ны бямба гаригт дараах салбарууд 11:00-16:00 цагийн хооронд ажиллах аж. 
Мөнгөн завьяа
11-р хороолол
Өнөр
Сансар
Оргил
10-р хороолол
Мустанг 
Харин шинийн 3-нд буюу хоёрдугаар сарын 18-нд дараах салбарууд ажиллана.  

Занабазар
Тавин мянгат
Таван шар
Бөхийн өргөө
Зуун хорин мянгат
3-р хороолол
Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

КАПИТРОН БАНК

Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд бүх салбар амарна.  Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар хуваарийн дагуу ажиллана.

 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрийг дуусталх хугацаанд бүх салбар тооцооны төвүүд амарна. Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.