Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 18. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 3. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин могой өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага: Нэр өнгө 
                          Суудал: Шороо

Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Эрүүл мэнддээ анхаарч амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийхийн тулд цаг гарга. Хийх дуртай зүйлээ тодорхойлж шинэ амьдралын хэв маягийг бий болгох ямар боломжууд байгааг олж хар. Дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмдээ өөрчлөлт хийхэд тийм ч хэцүү биш байх болно. Та өөрөө тэвчээртэй байвал эрүүл амьдралын хэв маягийг бий болгож чадна. Гэр бүлийн харилцаанд үүсэх зарим асуудлыг тайван замаар шийд. Өнөөдөр та уурлаж чанга дуугарах хэрэггүй. Таны өөдөөс тийм л хариу ирнэ. Ойр дотнынхон дундаасаа хэрэгтэй зөвлөгөөг ав.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр үхэрүүдийн гол зорилго нь шинэ хүмүүстэй танилцах, нийгмийн болон мэргэжлийн талаараа нийцэх хүмүүстэй уулзах явдал байна. Сарын сүүл рүү та дотоод сэтгэлийнхээ амар тайван бус байгаа байдлаа бусад хүмүүстэй үр ашигтай харилцаанд орсоноор өөрчилж чадна. Ингэснээр бусдын нууцыг хадгалах хэрэг гарч болно. Бусадтай сүлжээ үүсгэх группын үйл ажиллагаанд нэгдэх, харилцаа холбоогоо сайжруулах, болон сайн санааг дэмжихтэй холбоотой зорилтууддаа анхаарлаа хандуул. Тэгээд аль болох тайван амарч эрч хүчээ нөхөхийг хичээ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ганц оролдлогоор хэтэрхий олон юм хийхгүй байхыг хичээгээрэй. Юу таны сэтгэлийг баярлуулах уу түүнийгээ л хий харин бусдыг нь өөр хүмүүст даатгаж орхи. Од эрхэс таныг тайван байхад туслана. Та өнөөдөр гайхалтай үдэшлэг зохион байгуулж болно. Шинэ найз нөхөдтэй болохдоо баяртай байх болно. Та ганц бие бол сайхан хайр дурлалтай учрах боломж байна. Найзуудтайгаа нөхөрлөлийн харилцаагаа бэхжүүлж хамгийн их ярьж уулзахыг хүсэж байгаа хүмүүстэйгээ холбоо барь. Гэр бүлийнхнийгээ ч бас мартаж болохгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амралтын өдрөө хөдөө орон нутагт байдаг танилындаа өнгөрүүлж болно. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ илүү их цаг зарцуулах шаардлага гарна. Эрч хүч чинь суларч магадгүй. Хэрэв уулзалт цугларалтанд оролцмооргүй байгаа бол энэ тухайгаа хэлээд өөрт хэрэгтэй зүйлд анхаар. Бусадтай хамтран хийж буй аливаа зүйлд өөрийн бүх боломжоо ашигла. Гэр бүлийнхэнтэйгээ тансаг оройн зоог барин цагийг сэтгэл хангалуун өнгөрөө. Зав муутай байна гэж бодож байгаа бол өглөө эртлэн босч өөрийгөө бэлд. Өөрийн итгэл найдвар хүсэл мөрөөдлөө бусадтай хуваалц.


АРСЛАН (7/23-8/22)   

Гадуур зугаалж, нам гүм орчинд цагийг өнгөрөө. Гэр бүлийнхэнтэйгээ хамт аялал зугаалгаар яв. Та юу ч хийж байсан хамаагүй өөрчлөлт танд сайн зүйлийг авчрах болно. Хөгжилтэй байхын тулд хэвшмэл байдлаа эвд. Хэрвээ сүүлийн үед хийхээ больсон хэрэгтэй зүйлээ дургүй байсан ч өөрийгөө дайчлан дуусга. Энэ нь танд маш сайн дасгал болох бөгөөд гэрийнхэнд тань таалагдах болно. Таны найз нөхөд хэцүү байдалд орвол тэдний өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өг. Сайхан хоол авч амтархан идээрэй. Та ч бусад хүмүүс ч сэтгэл хангалуун байх болно.


ОХИН (8/23-9/22)

Залуу хосууд хамтдаа гадуур зугаалж цагийг сайхан өнгөрөөнө. Эсвэл та ямар нэг зүйлд сатаарахыг хүсэхгүй байвал ганцаараа байхыг хичээ. Хамаатнууд эсвэл хамтрагч таалагдахгүй санал тавибал хариу өгөлгүй харин асуудлыг шийдвэрлэх ямар нэг зүйл хийхийг оролд. Тэдэнд асуудлыг нь шийдэх ямар арга зам байгааг тайлбарла. Мөн зөвлөгөө өгөхдөө нарийн ширийн зүйл ярихын оронд тоймлон ярих нь таныг асуудалд орохоос сэргийлэх бөгөөд өөрийн туршлагаасаа ашигла.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хэрэв та хаа нэгтээ хоцролгүй очих ёстой бол гэрээсээ эртхэн гараарай. Замын бөглөө ч юм уу машин чинь эвдэрч таныг хоцроож болох юм. Төлөвлөгдөөгүй зарлага зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдийг чинь од эрхэс хязгаарлах тул сонголт хийхдээ зөв эсэхийг нь тунгаах хэрэгтэй. Дур булаам байдал чинь нэмэгдсэнээр сайхан явж байсан зам дээр чинь саад гарч ирнэ. Үнэнч байдал амьдралын чухал зүйлийн нэг.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Дурын хүмүүстэй харилцах, үзэл бодлоо солилцох чадвар өндөр байна. Ах дүү, хамаатан, эсвэл хөршүүдтэйгээ таны хуваалцах асуудал байвал урьд нь анзаарах завгүй явсан бол уучлал гуйгаад сайхан санал солилц. Энэ үед та санаа бодлоо хэлэхдээ гүн нөлөөлэл үзүүлэх учир тэд таны санааг хүлээн зөвшөөрөх боломж өндөр байна. Амьдралын амтыг мэдэрч алжаалаа тайл. Гэхдээ сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхий. Хайр дурлалын харилцаанд гараад байсан асуудлаа чин сэтгэлээсээ ярилцаж бие биеэ ойлгож, сайн сонсох хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр та юу ч хийсэн гял цал болгохыг хүсэн машид хичээнэ. Гэрт тань ажил овоорсон байна. Үүнд түүртэх хэрэггүй. Үүргээ бүү умарт. Дотныхонтойгоо харьцахдаа ердийн эелдэг байдлаа хадгал. Гадуур гарах хэрэггүй. Таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Төлөвлөөгүй зарлага, орлогоос татгалз. Эцсийн дүнд саад бэрхшээлийг давж чадвал санхүүгийн амжилт олно.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр урд оройноос илүү өглөө босоод ажилын төлөвлөгөө боловсруулбал илүү сэтгэх чадвартай байна. Амралтын энэ өдөр санаа нийлдэг хүмүүстэй уулзаж, арга туршлагаа баяжуулахыг хичээ. Та энэ өдөр гадуур их ажил амжуулах хэрэгтэй болно. Олонтой харьцах нь зарим үед танд хүнд болно. Хэтэрхий их чалчих дуртай хүмүүс таныг галзууруулж ч мэднэ. Тиймээс ийм зүйлтэй нүүр тулгарах үйл ажиллагаанаас холхон шиг байх хэрэгтэй.


ХУМХ (1/20-2/18)

Танд алжаалаа тайлж амрах нь хамгийн их хэрэгтэйгээс гадна аль болох ачаалалд орохгүй байхыг хичээгээрэй. Хайр дурлалын сэтгэл татам байдал болон хүүхдүүдийн бүтээлч хөгжилтэй байдалтай холбоотой зүйлс ундрах болно. Хүүхэд насныхаа түүхийг ярьж, өөрийгөө болон хайртай хүмүүсийнхээ талаарх дурсамжтай зүйлсийн талаар хамтдаа ярилц. Тэд ч бас үүнд дуртай байна. Ганц бие хумх сонирхлыг тань маш их татсан хэн нэгэнтэй уулзах боломж байна. Гэр бүлийн сайхан уур амьсгал таатай үйл явдал тохиохыг бэлгэднэ.


ЗАГАС (2/19-3/20)

Хэрэв та өөрийн аз жаргалыг тоолж чаддаг бол энэ өдрийг гэртээ өнгөрөөгөөрэй. Бизнесийн гэрээ хэлэлцээр шийдвэрээ хойш нь тавиад энэ өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Нигүүлсэнгүй өрөвч сэтгэл таны дотор лугшиж та буяны байгууллагад өөрийн хандивийг өргөх байх. Та энэ асуудлыг өөрийн ахуйн амьдралаас ч илүүд үзэх бололтой. Таны хайр дурлал цэвэр ариун байна. Өнөөдөр хайрттайгаа хамт өдрийг романтик өнгөрүүлээрэй. Харин та өөр санаатай бол хэн нэгний зүрх сэтгэлээр тоглож болохгүй.