Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  өдөр. Бидний Монголчууд Мартын8 эмэгтэйчүүдийн баяр гэж тэмдэглэсээр ирсэн.

Эртний Ромд матронуудын баяр болох эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэдэг байжээ. Матрон гэдэг маань гэр бүлтэй, чөлөөт эмэгтэйчүүдийг хэлдэг бөгөөд энэ өдөр тэдэнд нөхөр нь анхаарал халамж тавьж бэлэг өгдөг байсан байна. Энэхүү баярын өдөр боол эмэгтэйчүүдэд бас бэлэг өгдөг байж. Түүнээс гадна тэднийг ажлаас чөлөөлж амраадаг байжээ.Ромын эмэгтэйчүүд хамгийн сайн хувцас хунараа өмсөн, толгойдоо цэцгэн эрхи зүүж гал голомтны сахиусан тэнгэр Веста дагины сүмд очиж мөргөл үйлддэг байсан түүхтэй юм .

1857 оны 3-р сарын 8 нд Нью-Йорк хотод гутлын болон оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаалд цугларчээ. Тэд өдрийн ажлын10 цагтай байх, ажлын орчныг чийггүй хуурай болгох, мөн эрэгтэйчүүдтэй адилхан цалин хөлс өгөхийг шаардсан юм. Тэр үед эрэгтэйчүүд хоногт 10 цаг ажилладаг байсан бол эмэгтэйчүүд 16 цаг ажилладаг байсан юм. Тухайн цагт АНУ-ын үйлдвэрүүдэд үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд олноороо бий болж байлаа. 1857 оны 3-р сарын 8-ны дараа дахин нэг ҮЭ байгуулагдсан бөгөөд түүнд анх удаа эмэгтэйчүүд гишүүнээр элсч байсан түүхтэй.Тэр 3-сарын 8 ндсонгуульд оролцох эрхийг тэд мөн шаардсан юм. Хорьдугаар зууны эхээр эрчүүдийн өөрсдийг нь дорд үзэх явдалд дургүйцсэн эмэгтэйчүүд гартаа барьсан түмпэн саваа нүдэж, тэднийг хүндлэхийг, улс төрийн адил тэгш эрх чөлөө олгохыг, үйлдвэрт ажиллах боломж олгохыг, цэрэг цагдаад адилхан алба хаалгахыг шаардаж Чикаго хотын гудамжинд гарч жагссан аж. Үүний дүнд тэр өдөр олон эрчүүд хоосон хоносон гэдэг. Тэгээд эр нөхрүүд нь ямар нэг арга зам олсон юмуу, эсвэл гэрийн эзэгтэй нар уураа нэг сайн гаргаж аваад хэцүү хувь заяатайгаа эвлэрсэн ч юмуу ямарч гэсэн нэг хэсэг тайвширчээ.

1908 оны 3-р сарын 8 нд эмэгтэйчүүд дахин хүүхдийн хөдөлмөрийг хориглох, үйлдвэрүүдэд ажлын нөхцлийг сайжруулах, эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө олгохыг шаарджээ.Тодруулбал 1908 оны гуравдугаар сарын 8-нд Нью-Йорк хотын эмэгтэйчүүдийн социал демократ байгууллага, олон нийтийг цуглаанд дуудан уриалж эмэгтэйчүүдийн тэгш эрх, шударга ёсын төлөө жагссан бөгөөд 15000 гаруй эмэгтэйчүүд уриа лоозонгоо барьж сонгох эрх, ажлын хөлсийг тэгш олгох зэргийг шаардаж хотын дундуур дуугаа цуурайтуулан маршаар явсан байна. Харин түүний дараа жил нь Америкийн социалист нам 2-р сарын сүүлчийн ням гаригийг Үндэсний эмэгтэйчүүдийн өдөр болгон зарласан юм. Түүнээс хойш хэдэн жилийн хойно 1910 онд Копенгаген хотод болсон социал-хувьсгалч эмэгтэйчүүдийн олон улсын 2-р их хурал дээр Клара Цеткин гэх эмэгтэй эмэгтэйчүүдийн өдрийг бүх дэлхий даяар тэмдэглэхийг уриалж байсан.  

Чухам энэ түүхээс л эмэгтэйчүүдийн эрхийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс энэөдөр дэлхийн өнцөгбулан бүрт эмэгтэйүүд эрхийнхээ төлөө жагсаал цуглаан зохион байгуулдаг болсон. Манай улсын хувьд энэ жишгээр өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал хийж байгаа.

Өдөр бүрийг Мартын8 шиг санаж бүсгүйчүүдээ хайрлаж, хамгаалж, тэдний эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж  байгаарай эрчүүдээ.

Монголын сайхан ээжүүд, охид бүсгүйчүүдэд Эмэгтэйчүүдийнэрхийг хамгаалах олон улсын өдрийн мэнд хүргэж байна.

 

www.Dorgio.mn сайтын хамт олон