Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудад шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.

Элчин сайдуудад хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Монгол дахь дипломат корпусын ахлагч Грегори Гоулдхоук нар үг хэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.