Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бичсэн “Ану хатан” түүхэн уран сайхны киноны уран бүтээлчид өнөөдөр Өргөө-2 кино театрт хэвлэлийн бага хурал хийлээ.

"Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны зохиолыг зохиолч Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичиж, найруулагчаар нь СТА Т.Алтантуяа, продюссерээр Д.Болдхуяг нар ажиллажээ.

Эрч хүчтэй залуу уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн энэ киноны ард гарсандаа тун баяртай байгаагаа Шүүдэрцэцэг илэрхийлсэн юм.

“Ану хатан” кино 1 дүгээр сарын 18-нд  "Өргөө-1" кино театрт 16 цагаас хойш, "Өргөө 2"-т 18-ны бүх цагаас, "Тэнгис"-т 18-ны 20 цагаас эхлэн өдөр бүр гарч эхлэх юм. Энэхүү кино нь 2 цаг 45 минут үргэлжлэх бөгөөд кино театруудад өдөрт 3-4 удаагийн гаралттай аж.

С.Отгон