Сүүлийн өдрүүдэд 1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авах тухай мэдээлэл гарах болсон. Эл мэдээлэлтэй холбогдуулан "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд зарим нэг худал ташаа мэдээлэл цацагдах боллоо.

Тухайлбал, "Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү, 1072 хувьцааг худалдаж авч байна” гэх зэрэг зар мэдээлэл, цахим холбоосууд нь иргэдийг залилан мэхлэж болзошгүй гэмт хэргийн шинж чанартай байна.

Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь арилжаалах боломжгүй юм. Иймээс иргэд та бүхэн хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас буюу "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны цахим хуудаст хандах буюу 1800-1072 дугаарт холбогдож авна уу. Мөн өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдээлэл авах боломжтойг мэдэгдье” гэжээ.