Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын баталсан удирдамжийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр  ахлуулсан Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.

Өнөөдөр өглөө ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Засаг дарга Ш.Оргил болон удирдлагын баг бүрэлдэхүүнтэй уулзаж ажиллах чиглэлээ танилцууллаа.Энэхүү ажлын хэсэг нь Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилт, явц байдалтай танилцаж, шалган туслах юм.

Мөн аймгийн Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцан хамтран ажиллах бөгөөд иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэнэ. Иймээс иргэн танд ямар нэг санал, гомдол байвал аймгийн ЗДТГ-т ирж  тус ажлын хэсгийнхэнд гаргах боломжтой.

Ажлын хэсэг аймгийн төв болон Зүүнбүрэн, Хүдэр, Ерөө сумдад энэ сарын 20-ноос 25-ныг дуустал ажиллана.