Ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдийн хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох,сумдын нөхөрлөлүүдийн холбооны үйл ажиллагааг идэвхижүүлэх, нөхөрлөлүүдийн гар аргаар хийсэн бүтээгдэхүүнийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах мөн санхүүгийн эх үүсвэрийг чадавхижуулахад оршино. Өдөрлөгт аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийн дарга, инженер, техникч, байгаль хамгаалагч,  иргэдийн ойн нөхөрлөлүүдийн 179 гишүүн ахлагч, нөхөрлөлийн холбоод, төсөл хөтөлбөрүүд хамрагдана. Өдөрлөг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгуулагдана.