|
Засгийн газраас Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авах шийдвэр гаргасантай холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнөөдөр тус үйлдвэрт ажиллаж байна.
Пүрэв гарагт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган Украины энгийн иргэд, иргэний байгууламжуудыг хамгаалах, дайны галыг даруй зогсоохыг уриалсан тогтоол гаргах эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулжээ.
ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост өнөөдөр нийтлэгдсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас анхааруулга гаргажээ.
Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан холбогдсон хэрэг бүртгэлтийн 33 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Мөрдөн байцаалт явуулсан 7 хэргээс 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Хөдөлмөрийн Үндэсний Намын нийслэл, дүүргийн төлөөлөгч нар хүүхдийн паркийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр ИТХ-ын төлөөлөгч, ХҮН-ын гишүүн Н.Энхчимэг: Өнгөрсөн жил бид паркийн асуудлаар акц явуулж, иргэдийн гарын үсэг цуглуулж, өнөөдөр тодорхой хэмжээнд үр дүнд хүрч хашаа нь буулаа.
Монголбанк шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагад хэмнэж болох хэрэглээг танах санал тавина. Экспортыг дэмжиж байж тодорхой валютын нөөцтэй болно. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг зэх зээлд хүргэхээр арга хэмжээг авах хэрэгтэй.
2021 оны сүүлч, 2022 он гараад шатахууны үнэ литр тутамд 300 төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл цаашдаа 500-600 төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн УУХҮЯ-ны сайд мэдээлсэн. Энэ нь оны өмнө хоёр жил төрөөс барьсан шатахууны үнийг чөлөөлсөнтэй шууд холбоотой болохыг харуулсаар.
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Уран ган ХХК-ийн хашаанд баригдаж буй барилга нь дүрэм журам болон аюулгүй байдлын ажиллагааг зөрчиж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
ХБНГУ-ын Christian Social Union намын Бавари муж дахь Гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн дэд дарга бөгөөд мужийн хэмжээний төлөөлөгч Н.Солонготой улс төр дэх эмэгтэйчүүдийн тэгш ба тэгш бус байдлын талаар ярилцлаа. Тэрбээр энэхүү албан тушаалд намаасаа гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газраас 2020 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг үндэслэн Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн онд сахилгын хэрэг үүсгэн шалгажээ.
2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 51 минутад Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлжээ.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Монголбанкнаас орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг цар тахлын тухай хуультай уялдуулан хойшлуулах арга хэмжээг дахин хэрэгжүүлэхээр болжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн II ээлжийн амралт дөрөвдүгээр сарын 4-нөөс эхэлнэ. Сургуулиуд дөрөвдүгээр сарын 1-ний баасан гарагт хичээллээд долоо хоног амарч, 11-ний даваа гарагт III улирлын хичээл эхэлнэ.
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг цаашид ЭМЯ, ХӨСҮТ-д хариуцуулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах шийдвэр гаргалаа.
Ардчилсан намын даргын сунгааны асуудлаар Нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяа мэдээлэл хийлээ.
Ховд аймгийн Цэцэг сумын ЕБС-ийн тааз нурж анги танхимд хичээллэх боломжгүй болжээ. Тухайн сургууль 1972 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 50 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа.
Учир мэдэх хүмүүсийн учирлаад байгааг улиглах нь илүүц биз. Гэхдээ Орос, Украины дайны улбаа нь дэлхийн эдийн засаг, геополитикт томоохон давалгаа үүсгэнэ гэдгийг бид арай өөрөөр хүлээж авах ёстой аж.
МоАХ-ы дарга гэх Д.Монголхүү тэргүүтэй тус байгууллагын төлөөлөл мэдээлэл хийж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Уг шүүгчийн захирамжинд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж яллагдагч Б.Ариунзаяагийн нас, хувийн байдал, холбогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэг хянан
УУХҮ-ийн сайд Г.Ёндон Зариг.мн сайтад өгсөн тодруулгадаа "Шатахууны үнэ цаашид зах зээлээ дагаад өснө" гэдгийг өгүүлжээ.
Богд ууланд өнгөрсөн Баасан гарагт гарсан түймэр иргэд тамхиа бүрэн унтраагүйгээс үүдэлтэй байж болзошгүй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тасалбарыг ticket.mn сайтаас болон Хүннү Молл худалдааны төвийн В1 давхраас авах боломжтой.
Жил бүрийн хавар Хөвсгөл нуурт мөсний баяр болдог. Өнөө жил гэхэд 13 мянга орчим тээврийн хэрэгсэл, 35 мянган хүн цугласан тоон үзүүлэлт гарсан.
БНХАУ-ын Эрээн боомтоос Замын-Үүд рүү ачаа барааг чингэлэг тээврээр татан авах түр журмыг эсэргүүцсэн тээвэр эрхлэгчдийн төлөөлөлтэй Шадар сайд С.Амарсайхан, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар болон бусад холбогдох албаныхан уулзлаа.
Цагдаагийн байгууллагад “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс хэсэг бүлэг хүмүүс палеонтологийн олдвор болох бүтэн Динозаврын ясыг хууль бусаар хадгалж байгаад Улаанбаатар хот руу тээвэрлэн авч явсан” тухай дуудлага, мэдээлэл нэгэн иргэнээс иржээ.