"Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгийг ажилд нь буцаан томилсон талаарх мэдээлэл цахим орчинд өнөөдөр гарсан.

Энэ талаар ЭМЯ-аас тодруулахад "Өргөө" амаржих газрын захирлаар Ж.Энхцэцэгийг томилох шийдвэр гараагүй гэдгийг хэллээ.

Ж.Энхцэцэг нь өнгөрсөн оны намар ёс зүйн асуудлаар ЭМ-ийн сайдын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.