“Хурд групп” гэж барилгын нэгэн компани бий. УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэнгийнх гэдэг. Эдний захиалан бариулж буй барилга бүр дээр нь осол аваар гарч, хүний амь энддэг.

Ийм муу үзэгдлээрээ энэ компани нэлээд нэрд гарсан. Энэ удаад ч мөн Зайсанд бариулж буй “Хүннү-2222″ орон сууцны хорооллын барилга дээр нь осол гарч нэгэн залуу насан туршдаа тахир дутуу болжээ. 2013 онд Хүннү гүрний 2222 жилийн ой тохиосон утга төгөлдөр бэлэгдлээр орон сууцны энэ хорооллын төслөө “Хурд групп” “Хүннү-2222″ хэмээн нэрийдсэн байдаг. Гэвч ажлаа гоё нэр шигээ сайхан хийж чадахгүй, осол аваар гаргаж нэгэн гэр бүлийн амьдралаар тоглочихоод байна.

 

“Хурд групп’-ийн “Хүннү-2222″ орон сууцны хорооллын гуйцэтгэгч нь “Мөнх Отог″гэж котпани байх. Энэ компанийн гагнуурчин залуу И.Хишигдорж 2013 оны долдугаар сарын 21-ний ням гаригийн 13.30 цагийн орчимд ажлаа хийж байхдаа осолджээ.

Осолд орж, насан туршдаа тахир дутуу болсон залуу болон түүний гэр булийн хувъ заяагаар УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэнгийн хүргэн, “Мөмх Отог″ компанийн захирал Б.Баттөр болон бусад удирдлагууд дэндүү тогложээ. Энэ тоглоомын хамтрагч нь цагдаа, хуулийнхан хүртэл болсон байх юм. Чухам юу болсон талаар Хишигдоржийн эхнэр Д.Баттуяа бидэнд ийнхүү хандлаа.

-Нөхөр чинь осолд орж эрүүл мэндээрээ хохирсон энэ харамсалтай явдалд та “Хурд групп”-ийн захиалгаар “Хүннү 2222″ орон сууцны хорооллын барилгын ажлыг гүйцэтгэж буй “Мөнх Отог″ компанийн удирдлагуудыг буруутгаж байгаа нь ямар учиртай вэ?

-Миний нөхөр И.Хишигдорж барилга дээр дөрөв орчим метрийн өндөрт ажиллаж байгаад кранаар өргөж явсан арматур төмөрт буюу краны ачаанд толгой руугаа цохиулан унасан осол өнгөрсөн оны долдугаар сарын 21-нд гарсан. Нөхөр маань цохиулаад доошоо унахад газар хураалттай байсан барилгын сапуд төмөр таарч бүр ч хүндээр гэмтсэн. “Мөнх Отог″ компанийн удирдлагууд ийм ноцтой осол болчихооод байхад түргэн тусламж дуудаагүй, өөрсдөө нимгэн хавтангаар дамнуурга хийж машинд ачаад эмнэлэгт хүргэсэн байдаг. Хүргэхээсээ өмнө барилгын талбайд байдаг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэсэгтээ ч бүртгээгүй, анхнаасаа энэ ослыг нууцалсан. Хэрвээ тэндээ анхан шатны тусламж үзүүлээд 103 дуудсан бол замдаа эмнэлгийн тусламж авч, арай дээр байх байсан болов уу гэж харамсдаг. Одоо нөхөр маань хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь буурч, группт орсон, маш хүнд байгаа. Нөхөр маань энэ ослын талаар “Толгойдоо цохиулаад газар уначихсан байхдаа ухаан орсон. Нэг мэдсэн намайг тойроод баахан хүн шавчихсан байсан. Дахин ухаан ороход намайг дамнуурга дээр тавиад эмнэлэгт хүргэж байсан. Эмнэлгийн үүдээр оруулах гэж байхад бригадын дарга Б.Энхсайхан чихэнд “Ажил дээрээ хувийн юм хийж байгаад ийм юм болчихлоо гээд хэлээд өгөөч” гээд шивнэж байсан гэж надад дараа нь хэлсэн. Нөхрийг маань Гэмтлийн эмнэлэгт 14.00 цагт хүргэхэд үүдэнд байсан цагдаа ч бүртгээд авчихаагүй байна билээ. Тасагт хэвтүүлчихсэн байхад нь надад мэдэгдээд би очсон. Зураг авахуулахад хүзүүний хугаралт нь нугас руугаа гурван см гулсч байна. Яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй нь ээ. Жаахан л хугацаа алдах юм бол нугасаа дарна, тэгснээр бие нь мэдээгүй болно” гэсэн. Нөхрийн маань далны яс нь бяцарч, хүзүүний нугалам нь хэд хэд хугарсан. Зүүн дэлбэн орчмоос нь яс авч хүзүүнд суулгах хүнд мэс заслыг давж гарсан. Эмч нар хүзүүний мэс засал хамгийн хүнд, олон артер, венийн судас тасалж байж хийдэг гээд амь насаа алдахад гомдолгүй гэсэн гарын үсэг авч байж хийсэн. Хагалгаа амжилттай болж, хүзүү нугаламны орчимд зургаан ширхэг шрупптэй ялтас төмөр суулган, нугасыг хамгаалсан. Нөхөр маань эмнэлэгт 15 хоног хэвтээд гарсны дараа энэ компанийн хүмүүстэй холбогдсон. Учир байдлаа ойлголцоогүй болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандсан. Тэгээд Ө.Өнөржаргалд Эрүүгийн хуулийн 97.1-ээр буюу хүндэвтэр, компанийн захирал Б.Баттөр, бригадын дарга Б.Энхсайхан, хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан Т.Батболд нарт 138.1 буюу хөнгөн хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгаж эхэлсэн.

-Уг осолд компани буруутай гэсэн үндэслэлээр юу?

-Тийм ээ, Компанийн буруугаас ийм осол гарсан. Хэрвээ оосорлогч, дохиочин гэдэг орон тоон дээр хүн ажилладаг байсан бол кранчид дохио өгч миний нөхөр цохигдон унахаас хамгаалах байсан. Оосорлогч, дохиочин байхгүй байхад Захирал Б.Баттөр кранчин Ө.Өнөржаргалд “Чи мэдүүлэг өгөхдөө оосорлогч, дохиочин манайд байдаг. Хохирогчийн толгой руу цохисон ачаа манай компанийн ачаа биш. Хажуу талын эмэгтэй хүмүүс гуйгаад байхаар хүнд ажил хийж байгаа юм байна гэж өрөвдөөд би тусалсан гэж худлаа хэлчих. Чи угаасаа төлбөрийн чадваргүй юм  чинь төлбөр төлөх тал дээр компани  чамд туслана” гэж мэхлээд худал мэдүүлэг өгүүлсэн. Гэтэл Ө.Өнөржаргал эмнэлэгт манай хүнийг эргэж ирэхдээ! “Би ачаа өргөж байхдаа таныг доор ажиллаж байгааг мэдсэн. Цагаан касктай харагдаж байсан. Гэвч өндөрт гаргах үед харагдахгүй болж цохисон” гэж хэлсэн мөртлөө мөрдөн байдаалтад Б.Баттөрийн үгэнд орж “Би тэр хүнийг хараагүй″ гэж худал хэлсэн. Захирал Б.Баттөр үүгээр зогсохгүй, “Мөрдөн байцаагч Д.Болдсайхан манай хадмын талын /УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн/ ойрын хамаатан, тийм учраас энэ хэрэг хэрэгсэхгүй болчихно. Дээрээс нь чамд олон сарын цалинг бөөнөөр өгнө. Чи ганцхан ингээд л мэдүүлэг өгчих” гэж ятгасан байна билээ. Ингэж худал мэдүүлэг өгсөн тухайгаа Ө.Өнөржаргал нотариотоор баталгаажуулаад хувийн хэрэгт хийсэн. Б.Баттөр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хүргэн нь юм гэсэн. Б.Баттөр болон компанийн бусад удирдлагууд ингэж бүх хэргийг кранчин залуу руу түлхээд өөрсдөө 138.1 гэсэн хөнгөн зүйл ангиар эрүү үүсгэгдэн шалгагдаж одоо хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа. Харин  кранчин Ө.Өнөржаргалын үйлдэл хүндэвтэр зүйлчлэлээр зүйлчлэгдсэн  учир хөөн хэлэлцэх хугацаа таван жил юм билээ. Б.Баттөр нарын хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөн; байцаагч Д.Болдсайхан, Л.Тамир нар зориуд хэргийг удаашруулан шалгаж, хөөн хэлэлдэх хугацааг дуусгах нөхцөл байдлыг бүрдүүлсэн.

-Тухайлбал ямар байдлаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж байна вэ. Энэ талаар тодорхой баримт байна уу?

-Тухайлбал, хан-уул дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч ослын талаар дүгнэлтээ гаргаад хүргүүлчихсэн байхад, өөрөөр хэлбэл ямар ч шаардлагагүй байхад дахиж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Ямар ч шаардлагагүй байсан гэдэг нь дахиж гаргасан дүгнэлт өмнөхөө давтсанаас тодорхой байгаа юм. Түүнээс гадна Д.Болдсайхан Л.Тамир нар хэрэгт нотлогдвол зохих байдал хангалттай нотлогдсон, хохирол төлөгдөөгүй байхад Б.Баттөр, Б.Энхсайхан, Т.Батболд нарын зүйлчлэгдсэн 138.1-т заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулахаар бидэнд мэдэгдэлгүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн байсан. Хэрэгтэй танилцах үедээ үүнийг мэдэж хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна гээд мөрдөн байцаалтад буцаан шилжүүлсэн. Мөн “Ө.Өнөржаргалд хэрэг таннлцуулах гэсэн утас нь холбогдохгүй байна” гээд хугацаа алдсан. Гэтэл Ө.Өнөржаргал нь над руу огт яриагүй гэдэг. Энэ мэтээр Ө.Өнөржаргалаар хүртэл далимдуулаад хугацаа авдаг.

Энэ мэтээр хөөн хэлэлдэх зургаан сарын хугацааг дуусгах нөхцөл байдлыг зориудаар бүрдүүлсэн. Энэ тухай нь хэлэхээр мөрдөн байцаагч Л.Тамир “Баттуяа гуай, танай энэ хэрэг харин ч залуухнаараа байна” гэж даапаалсан. Тэгж хэлээд удаагүй байхдаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд прокурорт дахиад шилжүүлчихсэн байсан.

-Хяналтын прокурорт мөрдөн байцаагчдын ингэж зориудаар хугацаа аван, хэрэг хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж байгаа үйлдлийг хэлж, засч залруулах арга хэмжээ аваагүй юу?

-Сүүлд прокурортой уулзахад “Хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа юм байна шүү дээ” гээд мэдэж байна билээ. Тэгэхэд би “Манай талд ямар ч асуудал шийдэгдээгүй, асар их гомдолтой байна” гэдгээ хэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд хөөн хэлэлдэх хугацаа дууссан ч тогтоол нь гараагүй байгаа.

-Хохирогчийн хувьд та “Мөнх Отог″ компаниас нэхэмжилсэн зүйл байдагуу?

-Нэгэнт нөхөр маань ажлаа хийж байгаад осолдсон. Дахиж ажлаа хийж ам бүлээ тэжээх чадвараа алдсан. Тиймээс энэ талаар хөөцөлдөхөд захирал Б.Баттөр “Эмчилгээ хийлгээд гарсан болон эмчилгээ дууссаны дараа сувилалд явуулах зардал, эмчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардал, зургаан сарын цалин өгнө” гэж гарын үсгээ зураад баталгааны хуудас хийж өгсөн. Би бага цалинтай учир нөхрийнхөө эрүүл мэндийн төлөө компаниас ийм зүйл хүсэхээс өөр аргагүй байсан. Тэгээд ч амласандаа хүрч өгөх байх гэж итгэсэн, хүлээсэн. Гэтэл хугацаа өнгөрөхийн хэрээр компанийн удирдлагуудын надтай харилцаж байгаа байдал, хэрэг шалгаж байгаа мөрдөн байцаагчдын харилцаа ч нэг л хачин болсон. Дээрэлхээд доромжлоод эхэлсэн. Нэг удаа хэрэг прокурорт шилжихэд хавтаст хэрэгтэй танилцаж байтал Б.Баттөр захирлын эмчилгээний зардал өгнө гэсэн баталгааны бичиг хэргийн материалаас алга болчихсон байсан. Компани буруугаа хүлээсэн гол нотлох баримт болох тэр бичгийг мөрдөн байдаагч Д.Болдсайханд өгч хэрэгт хавсаргасан байтал алга болчихсон. Тэгээд “Хэргийн материалаас яагаад хуудас алга болдог юм бэ, та нар хүнийг хэтэрхий дорд үзэж байгаа юм биш үү” гэж хандахад Д.Болдсайхан мөрдөн байцаагч “Чамд хувь байгаа юм уу” гэсэн. “Байгаа” гэсэн чинь “Алив наадхаа аваад ир” гээд өрөөндөө ороод хувилснаа тэр дороо Б.Баттөр захирлыг дуудаад ар тал дээр нь “Би үүнийг И.Хишигдоржийн эхнэр Баттуяад хийж өгсөн нь үнэн” гэдэг юм бичүүлээд гарын үсгийг нь зуруулан баталгаажуулаад хавтаст хэрэгт дахиж хийсэн. Хэрвээ надад хувилсан байгаагүй бол тэр бичиг тэр чигтээ алга болох байсан.

Б.Баттөр захирлын хуулийнхантай нийлж, хадам ахынхаа нэрийг барьж намайг доромжилсон үйлдэл үүгээр зогсохгүй, “Баттуяа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн өрөөнд орж хоёр өрөө байр нэхсэн” гэж мөрдөн байцаалтад худал мэдүүлэг өгсөн байсан. Би Б.Чойжилсүрэн гэж тэр хүний өрөөг ч мэдэхгүй, тэр хүнээс байр нэхэх шаардлага ч байхгүй. Би өөрөө орон гэртэй хүн. Надад миний нөхрийн эрүүл мэнд чухал болохоос байр хэрэггүй. Нэг өдөр очсон чинь Д.Болдсайхан мөрдөн байцаагч “Өө, нөгөө хоёр өрөө байр нэхсэн хүн чи мөн үү” гэсэн. Мөрдөн байцаагч хүртэл учрыг нь олоогүй байж намайг тэгж доромжилсон. Миний итгэж найдаж, хэргийг үнэн зөвөөр шалгана гэж хүндэлж байгаа хуулийн хүн намайг ингэж хэрэгтнүүдтэй нийлэн гүтгэж байгаад тухайн үед маш их хямарч, гомдсон. Би мөрдөн байцаагчид “Чи хоёр өрөө байр нэхсэн юм уу гэж надаас лавлачихаад яагаад энэ үгээ хэлж болохгүй байгаа юм” гэж хэлээд уйлсан. Дараа нь Б.Баттөр, Т.Батболд бид нарыг хамт байхад Д.Болдсайхан мөрдөн байцаагч өрөөндөө ‘Та нар нүүр нүүрээ хараад сайхан ярилц” гээд суучихсан. Би Б.Баттөрд “Хүн гүтгэнэ гэдэг хуультай. Хүнийг эрэмдэг болгочихоод ингэж доромжилж болдог юм уу” гэсэн. Тэгэхэд тэр хүн “Тэрэн дээр ёстой намайг уучилчихаарай. Би буруу ойлгосон байна билээ” гэдэг хариулт өгсөн. Энэ тухай Д.Болдсайхан мөрдөн байцаагч хавтаст хэрэгт юу ч тэмдэглээгүй. Би хоёр өрөө байр нэхсэн хэвээрээ, хавтаст хэрэгт энэ тухай залруулаагүй хэвээрээ явж байгаа.

Үргэлжлэл маргаашийн дугаарт