Засгийн газрын бонд, түүний худалдан авалт, зарцуулсан хүү, төлбөрийн байдалд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан хийсэн байна. Уг тайланд ЗГҮЦ-ны арилжаанд анхаарал татахуйц хэд хэдэ ноцтой асуудал ажиглагдсан байна. Үүнийг дэлгэрүүлэн хүргэж байна. 

Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны нэгдсэн тогтолцоогүй байгаа нь олон улсын жишигт нийцээгүй, арилжааны банкуудад давуу байдлыг бий болгож, арилжаа олон нийтэд нээлттэй, өрсөлдөөнтэй өрнөх боломжийг хязгаарлаж байна. 

УИХ-аас улсын нэгдсэн төсвийг 2012-2017 онд алдагдалтай баталж ирсэн, Засгийн газар төсвийн алдагдлыг үнэт цаас гаргах замаар санхүүжүүлж байгаа нь нийт өрийн хэмжээг нэмэгдүүлж иржээ. 

Цөөн тооны банк ЗГҮЦ-ны арилжаанд оролцож байгаагаас хүүгийн түвшин өндөр тогтох эрсдэлтэй байгаа бөгөөд ЗГҮЦ-ны талаарх мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал хангалтгүй байгаа юм. 

Засгийн газрын дотоод үнэт цаасны хүү арилжааны банкуудын санал болгосон хүү буюу  өрсөлдөөний зарчмаар тогтоогдож байгаа хэдий ч түүнд нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн хүчин зүйлийг  авч үзэхэд ийм байна. Тодруулбал,Төв банкны бодлогын хүү болон харилцах хадгаламжийн хүү Засгийн газрын дотоод үнэт  цаасны хүү хооронд эерэг хүчтэй хамааралтай байна. Энэ нь Төв банкны бодлогын хүү болон харилцах  хадгаламжийн хүүгийн өсөлт Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүг өсгөдөг бөгөөд бодлогын хүүгийн түвшинг тогтооход харгалзан үзэх шаардлагатайг харуулж байна. 
Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүгийн мэдрэмжээр авч үзвэл бодлогын хүү 1 хувиар нэмэгдэхэд Засгийн газрын дотоод үнэт цаасны хүү 1.14 хувиар, харилцах хадгаламжийн хүү 1 хувиар нэмэгдэхэд Засгийн газрын дотоод үнэт цаасны хүү 1.08 хувиар өсгөх хандлагатай байна. 

Covariance Analysis: Ordinary     
Date: 05/30/18 Time: 19:56     
Sample (adjusted): 2012M12 2017M07     
Included observations: 56 after adjustments   
Balanced sample (listwise missing value deletion)

Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, бүртгэл, хадгаламжийн үйл ажиллагааг тус тусдаа хариуцсан байгууллагууд болон төвлөрсөн нэг байгууллага хариуцан ажиллдаг жишиг байдаг бөгөөд Монгол Улсын хувьд ирээдүйд хөрөнгийн зах зээлд төлбөр тооцооны дундын зохицуулагч байгууллага болгон хөгжүүлэх зорилгоор төлбөр тооцооны үйл ажиллагааг бүртгэл, хадгаламжийн үйл ажиллагаанаас салгаж “Арилжааны төлбөр тооцоо” ТӨХХК-ийг 2016 онд байгуулжээ.

Монгол Улсын хувьд ЗГҮЦ-ны арилжааг Монголбанк, Монголын хөрөнгийн бирж зохион байгуулж байгаа нь олон улсын жишигт нийцэхгүй байна. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил сул байгаа нь ЗГҮЦ-ыг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих боломжийг бууруулж, Монголбанкаар дамжуулан ЗГБҮЦ гаргах нөхцөлийг үүсгэж байгааг эрх баригчид анхаарч арилжааны банкнуудын толгойг илсээр байх эсэхэд анхаарах болсныг үүгээр дуулгаж байна.