Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.10.17/ цаг үеийн мэдээлэл өглөө. НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 15 өрхийн 42 иргэн хандсан. Нэг том хүн эмнэлэгт хэвтэж, гурван хүн эмнэлгээс гарсан.

2019 оны аравдугаар сарын 17-ны өглөөний зургаан цагийн байдлаар эмнэлэгт таван том, хоёр хүүхэд нийт долоон том хүн хэвтэн эмчлүүлж байна. Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт нэг өрхийн гурван иргэн, Хан-Уул дүүрэгт хоёр өрх, Сонгинохайрхан дүүрэгт найм, Чингэлтэй дүүрэгт нэг аж ахуйн нэгжийн байранд, Сүхбаатар дүүрэгт нэг өрхийн нийт 15 өрхийн 42 иргэн эмнэлэгт хандсан байна" гэлээ.

2019 оны аравдугаар сарын 2-ноос 17-ны хүртэлх өдрүүдэд угаарын хийн хордлогоор 180 удаагийн дуудлагаар 482 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Үүнээс 165 хүүхэд, 237 насанд хүрэгчид аж.