Үзэгчдийг байлдан дагуулж буй "37-р точка" олон ангит киноны өрнөл улам л сонирхолтой болж байгаа нь үзэгчдийн хүлээлтээс харж болно.

Энэ долоо хоногт тус киноны 6-р анги орсон бөгөөд энэ удаад үзэгчдийн дургүйцлийг Лутаагийн дүр нэлээд бухимдуулж байгаа бололтой. Хотын төвийн залуустай зодоон өдөөсөн тэрбээр яагаад үзэгчдийн уурыг хүргэснийг үзэхийг хүсвэл та хурдхан энэ ангиа үзээрэй. 

Точкагийн лут эрийн дүрийг жүжигчин Б.Барслхагва бүтээсэн гэдгийг хэлэх илүүц биз. Сүүлийн үед голдуу эсрэг талын дүр бүтээх болсон түүнийг энэ удаад харин ямар дүр бүтээснийг кино дууссаны дараа үнэлэх хэдий ч жүжигчин залуу хэдийнэ дүрд нь бухимдах үзэгчтэй болжээ. Үүнээс харахад Барсаа лут эрийн дүрийг сайн гаргасан бололтой.