Хэтэрхий хардалт нь арай л дэндүү санагдах юм
2019/10/25
Сайн байна уу?.........Би одоо 24 настай. Найз залуутайгаа танилцаад 4 сар болж байна . Сүүлийн 2 сар нь хамт амьдарсан юм л даа .
Найз залуу маань өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан тэрэнтэйгээ 2 жил хамт амьдраад тэр эмэгтэй нь түүнийг хуураад 2 тийшээ болсон. Би найз залуутайгаа уулзаж эхлэхэд ер нь л утас байнга үзээ л, одоо яг хаанаа юу хийж байна гээд байхад нь нээх тоодоггүй байсан л даа. Хамт амьдарсны дараа ч гэсэн чи өөр залуу харлаа гэхэд нь би чи яагаад байгаа юм гээл уурлахаар за тоглосон юм гээл тоглоом шоглоом болгоод дуусгадаг .
Би найз залуудаа үнэхээр хайртай гэхдээ нэг удаа миний инстаграмыг үзэж байгад зүрх дарсан хүмүүсийг харж байгаад л эхнээс нь асууж гарлаа. Энэ эрэгтэй хэн юм, тэр зүрх дарсан тэр нь хэн юм гээд л, би ч түргэн ууртайг хэлэх үү надад итгэхгүй тэд нарыг шалгаагаад байхаар нь манай хамаатан гээд шаал танихгүй зүрх дарсан залууг тэгээд хэлсний төлөө намайг худлаа ярьсан гээд л сална гэнэ.
Би одоо яавал дээр вэ, би хардалтыг нь тэвчихгүй худлаа хэлсэн нь миний буруу л даа, гэхдээ арай л дэндүү санагдах юм. Би одоо яавал дээр вэ туслаач.
Зочин · 2019/10/26
хая хая
Зочин · 2019/10/25
Одоо хардана, дараа нь зодно, ажлаас чинь гаргана, найз нөхөд, хамаатан саднаас чинь салгана. Аажимдаа чи өөрөө, бүр цаашилвал гарсан үр хүхэд чинь сэтгэцийн олдмол өвчтэй болоод дуусдаг юм даа. Сонголт өөрийн чинь гарт!!
Zochin · 2019/10/25
uvchin ert sal
хххх · 2019/10/25
хэзээ ч эдгэрэхгүй өвчин эртхэн сал насаараа зовно шүү