Винсе Даллас гэх 27 настай америк эр нүүр бүтнээр нь шилжүүлэн суулгасан хүний нэг билээ. Тэрээр өнгөрсөн сарын 30-нд өөрийн хайртай бүсгүйтэйгээ гэрлэсэн байна.

Энэ хос эмнэлэгт бие биенээ анх харж байжээ. Нүүргүй эрийн найз бүсгүй Жэмие Нэшийн биеийн 70 хувь нь түлэгдсэн аж. Хэдий тэд бие эрэмдэг болсон ч бие биедээ сэтгэлийн дэм өгч, хайр дурлалдаа сэтгэл хангалуун байдаг гэнэ.