Шинэ оны босгон дээр Ерөнхийлөгчөөсөө гэрэл гэгээтэй үг сонсоод ахмадууд баяртай сууж байна. Учир нь ҮАБЗ-ийн шийдвэрээр тэтгэврийн зээлийг нь тэглэхээр болсон юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэгдэл нийгмийн хоёр хуваагдаж, талцахад хүргэсэн билээ.

Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхийн тулд  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж улмаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив.

Хуулийн төслийн бүрэн эхийг таницуулья.

 

Харин  бурхан болоочдын тэтгэврийн зээлийг тэглэх эсэхийг ажлын хэсгийн ахлагчаас тодруулахад, Манай Засгийн газар тэтгэврийн зээлийг үе шаттай бууруулж байгаа ч зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа ахмадуудаа нэг удаа төрөөс харж үзэх зорилгоор энэ арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзсэн. Зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдана. Мөн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол мөн хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан.  Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ гэсэн юм.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270.0-370.0 мянган төгрөг авч байгаа аж.

2019.12.31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ.