Залуу дуучин О.Бүжинлхам өөрийн бие даасан анхны уран бүтээлээ олны хүртээл болголоо. Түүнийг The Voice of Mongolia-2018 шоуны шилдэг оролцогч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын багт байснаар нь залуус сайн мэднэ. 

Мэндлээд удаагүй байгаа "Орхимооргүй" дууны үгийг Д.Ган-Очир тэрлэж, аялгууг Д.Болд зохиож, гитарыг Мөнх-Оргил эгшиглүүлжээ.

Авьяаслаг чадалтай хоолойтой дууч бүсгүйдээ цаашдын уран бүтээлд нь их амжилтыг хүсье. 

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд "B Production", "440Hz records"-ын студийн  шинэ артистууд Ж.Ариунжаргал буюу Ариугийн "Тал нутгийн бүсгүй", Б.Билгүүн буюу Billy Bay "Гэрэл" клип цацагдсан билээ.