“Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл энэ сарын 21-ний өдөр Сүхбаатарын талбайд “М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй!” сэдэвт цуглаан”-ыг зохион байгуулах гэж буйгаа олон нийтэд мэдэгдлээ.

Нийтийг хамарсан хөл хорионы энэ үед жагсаал цуглаан хийх зөвшөөрлөө холбогдох дүүргээс нь авсан эсэхийг түүнээс тодруулахад “Жагсаал цуглаан хийхийн тулд хэнээс ч зөвшөөрөл авах ёсгүй. Харин ийм жагсаал хийх гэж байна хэмээн мэдэгддэг. Би журмын нөхдийнхөө хамтаар ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэнэ” гэх хариуг өглөө.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тавдугаар сарын 7-ны өдөр  Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад хохирол учруулсан хэмээн үзэж Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Э.Бат-Үүл нар эсэргүүцэн жагсаж байгаа юм байна.

livetv.mn