Улаанбаатарын агаарын бохирдлын эх үүсвэрийн нэг гол шалтгаан авто тээврийн хөдөлгөөн гэвэл та итгэх үү.

ЭНЭ ТУХАЙ ЦӨӨН БАРИМТ ТҮШИН ӨГҮҮЛБЭЛ;

 

БАРИМТ 1

-Дэлхийн агаар мандлын бүтэцийн 78% -ийг азот,21 орчим % -ийг хүчилтөрөгч,1% орчмыг бусад хийнүүд эзэлдэг. Энэ найрлагын бүтэцийг агаар мандлын сэлгээ (конвекц) хэвийн байдалд барьж байдаг. Агаар мандлын сэлгээг аясын зөөлөн салхи хангах боловч их хурдтай салхи нь тоосжилтыг дэгдээж агаар мандал дахь органик ба эрдэст бодисуудын хэм хэмжээг нэмэгдүүлдэг. Улаанбаатар хотын хэд хэдэн раойнуудад байгуулагдсан агаарын бохирдлыг хэмжих автомат станцууд нь агаарын бохирдлын бүтэц найрлагад дүн шинжилгээ хийж улмаар эрүүл мэндийн байгууллагууд болон хотын агаарын бохирдлыг бууруулах албанд мэдээлэл дамжуулдаг.Өнөөгийн практикт тэр мэдээллүүд зүгээр л компьютерт шивэгдэж мэдээллийн дискүүдэд хадгалагдан үлдэж байна.

 

БАРИМТ 2

- ОХУ -ын шинжлэх ухааны нэг өгүүлэлд; Салхины хурд 5 м/с хүрэхэд хотын агаарын бохирдол 50% багасаж,7 м/с хүрэхэд 100% цэвэрлэгддэг гэжээ. Энэ нь их далай тэнгисын эрэг хөвөөнд буюу их тал газар байгуулагдсан хотуудад хамааралтай аж. Харин манай нийслэл шиг дөрвөн уулын дундах хотгорт байгуулагдсан хотод энэ дүгнэлт баггүй хэмжээгээр нэмэгдэх магадлалтай.

 

Баримт 3

-Газар зүйн рельефийн онцлог нөхцөл ба салхины хэмжээ эрс багасдаг дүн өвлийн нөхцөлд байгалийн өөрийн зүй тогтол ба утааны өтгөрлөөс бий болдог инверсийн үзэгдэл их хотын агаарын бохирдлыг саринуулахад гол садаа болдог. Гэвч бид байгалийн энэ үзэгдлийг танин мэдэхүйн үүднээс зэрвэс судлаад амар тайванаар харцгааж сууна.

 

БАРИМТ 4

-Уул хөндийн салхины бичил урсгалууд болон хотоор давхилдан буй авто хөсгүүд газрын хөрсөнд буусан хорт бодисууд болон хотын агаар мандалд байгаа агаарын бохирдлын тунралын эльментүүдийг өөр хооронд нь сэлгэн хутгаж газрын гадаргуутай харьцах бага өндрийг хамарсан бохирдлын хэмжээг эрс нэмэгдүүлдэг. ЭНЭ БОЛ АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ УЛАМ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА ХАМГИЙН ТОМ ХҮЧИН ЗҮЙЛ. Дотоод шаталтын хөдөлгүүртэй авто хөсгүүд болон халаалтын олон мянган зуухууд хүний амьсгалыг тэтгэгч хүчилтөрөгийг их хэмжээгээр шатаагаад оронд нь агаар манлын бүтэцэд сөрөг нөлөө үзүүлдэг хорт нэгдлүүдийг их хэмжээгээр үйлдвэрлэж байна.ТЭР ХОРТ ХИЙН НЭГДЛҮҮДИЙГ ГАЗРЫН ТӨВШНИЙ ОЙРОЛЦОО ӨӨР ХООРОНД НЬ БИТҮҮ ТОЙРГООР СЭЛГЭН ХОЛИМОГЖУУЛЖ БАЙДАГ НЭГ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛ ХОТООР ДАВХИЛДАХ АВО ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨС ҮҮСЭХ ЯВГАН САЛХИ ЮМ. Японд хотын дундуур өнгөрөх хурдны авто замуудын хоёр талд 2-3 м өндөртэй бетон суурьтай полиэтелон хаалт хийсэн нь оршин суугчдыг дуу чимээ болон авто машины нягт хөдөлгөөнөөс үүсэх явган салхиар тараагдах хорт бодисуудаас хамгаалах хаалт болдог байна.

 

БАРИМТ 5

3-р сарын эхээр монгол нутагт үүсдэг улирлын муссон салхи их хотын агаар мандлын бохирдлын ихэнхи хувийг хөөн зайлуулдгийг бид мэднэ. Гэвч улиралын ялгаваргүй, завсарлаггүй явагдаж байдаг авто хөсгүүдийн дэгдээх тоос бохирдол ба хорт хийнүүд бидний эрүүл мэндэд хичнээн их хохирол учруулж байгааг тоочивч баршгүй.

ГАЗАР НУТГИЙН РЕЛЬЕФИЙН ОНЦЛОГО БОЛОН ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРСЭЭС ШАЛТГААЛСАН САЛХИНЫ ХУРДНЫ НАМЖМАЛ БАЙДАЛ,АГААРЫН ЧИЙГШИЛ БА ХУР ТУНДСЫН ДАВТАМЖ БАГАТАЙ НӨХЦӨЛД АМЬДРАХ УЛААНБААТАРЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД АВТО ХӨСГИЙН ИХ ХӨДӨЛГӨӨН ОЛОН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ ҮЗҮҮЛЖ БАЙНА.

Өндөр настан Л.Лхагва