Өнөөдөр нийтийн тээвргийн автобус шатжээ. Тодруулбал, 11 цагийн үед Яармагийн гүүрний цаана буюу Вива сити хорооллын урд зам дээр Өлзийт-хороолол чиглэлийн УБЧ 2343 улсын дугаартай нийтийн тээврийн автобус шатсан осол гарлаа.

Тус автобусыг чирэгч машинаар засварын газар руу чирч явжээ. Гэтэл гэнэт гал авалцан шатсан байна.

Өнөөдөр автобусыг мотороо цохисон учраас шугаманд гаргах боломжгүй гэж үзэн үйлчилгээнд явуулаагүй аж. Хурдан засуулахаар чирж явтал гэнэт гал гарч ийн шатжээ.

Ослын үеэр хүн бэртэж гэмтээгүй бөгөөд гал гарсан шалтгааныг тогтоохоор НОБГ-ынхан ажиллаж байгаа юм.

Х.Даваа