Өчигдөр Булган аймгийн Орхон сумын “Хөшөөт” гэдэг газар оршин суудаг 33 настай Ё нь өөрийн эрэгтэй хүүхдүүд болох 5 настай С, 1 настай С нарыг  “Бонго” загварын автомашинд түгжин, шатаасан харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр хүүхдүүд амиа алдсан байна.

Уг хэргийг тодруулж, эцсийн дүгнэлтийг гаргахаар галын шинжээчид болон ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

Иргэн Ё нь уг хэргийг санаатай үйлдсэн байж болзошгүй хэмээн албаныхны  урьдчилсан дүгнэлт гарчээ.