Насанд хүрээгүй хөвгүүд бусдын автомашиныг хулгайлсан хэрэг энэ сарын 17-18-нд шилжих шөнө гарчээ. 

Тодруулбал, "Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан "Honda Fit" маркийн тээврийн хэрэгсэлд дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө алдагдсан" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг хэргийг 16 настай "Ш" болон 17 настай "Н" нар нь бүлэглэн үйлдсэн болохыг шалгалтын ажиллагаагаар тогтоосон байна. Тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид тухайн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс анхаарууллаа.