Sweetymotion хамтлаг УГЗ, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтарсан "ШИНЭ ЖИЛИЙН ДУУ" хэмээх уран бүтээлийнхээ шинэ клипийг цацлаа. 

Сүүлийн таван жил гаруй тайзнаа гараагүй байсан тэд Mongolia Entertainment бүжигчидтэй хамт шинэхэн клипэндээ тоглож фэнүүддээ гэнэтийн бэлэг барилаа. Шинэ клипийг нь үзсэн үзэгчид нь "Хүүхэд насны дурсамжаараа аялаад маш сайхан байна" хэмээгээд дараагийн шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буйгаа уламжлаад авна лээ.

"Шинэ жилийн дуу"-ны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг хөгжмийн зохиолч, УГЗ Б.Чинбат зохиосон бөгөөд MCS-н 30 жилийн ойн баярын хүрээнд хамтарсан тус клипийг On and Off продакшин бүтээжээ.