Засгийн газрыг хэн мэдээд байгаа нь мэдэгдэхээ болив
6 цагийн өмнө
УИХ хоног дамжиж шөнөжин хуралдаад Л.Оюун-Эрдэнийг 2025 оны зургадугаар сарын 3-ны үүрээр огцруулсан. Г.Занданшатарыг бас л тэгж томилов. Ерөнхий сайдын томилгоо 2025 оны зургадугаар сарын 13-ны үүрээр шийдэгдэж Г.Занданшатар Засгийн газрын тамгыг гардсан. 14-нд Засгийн газрын бүтцийг баталж, сайд нарыг томилно гэсэн ч хойшлов.
Тэр нь өнөөдөр яригдана гэсэн товтой байгаа.
Улс төрд ойр эх сурвалжуудын хэлэх нь: -Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг хараахан шийдэж чадахгүй байна гэв.
зургадугаар 14-ний баасан гаригт УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд МАН-ын Удирдах зөвлө, Ерөнхий сайдад эсэргүүцлийн бичиг өгснөөс үзэхэд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал тийм ч амар шийдэгдчихгүй шинжтэй.
Бүтцийн хувьд: -Дангаараа Засгийн газраа байгуулах уу, УИХ-д суудал бүхий намуудтай хамтрах уу гэдэг хоёр хувилбар бий.
Бүрэлдэхүүний хувьд: -Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг үлдээх үү, шинэ бүрэлдэхүүн авах уу гэдэг бас л хоёр хувилбартай.
Г.Занданшатар Ерөнхий сайдын хувьд Монголын нийгэм, эдийн засаг, улс төрөө харж байгаад шийдвэр гаргахад аль алийг нь түвэггүй шийдчихмээр л юм.
Гэтэл эдгээр асуудлыг Г.Занданшатар дангаараа шийдчих боломжгүй байгаад хамаг учир оршиж буй юм байна.
Тийм учраас: Засгийн газрыг хэн мэдээд байгаа нь мэдэгдэхээ болилоо гэдэг яриа улс төрийнхний дунд гарчээ.
Тэгвэл хэн мэдээд байна вэ. Уг асуултад хариулах хэдэн хувилбар байна.
Нэгт: МАН уу?
-МАН мэднэ. 2024 оны сонгуулиар олонх болсны хувьд улс төрийн шийдвэр гаргана. МАН-ын удирдах зөвлөл, бага хурал нь УИХ дахь бусад намтай нийлэх, салахыг шийднэ. Шийдэж ч байгаа. МАН-ын өмнөх бага хурлаас: АН-тай нийлэхгүй гэдэг шийдвэр гаргасан. Уул нь түүнийх нь ард Л.Оюун-Эрдэнийг л огцруулах гол зорилго байсан. Учир нь Л.Оюун-Эрдэнэ заавал АН-тай хамтарсан Засгийн газартай явах ёстой гээд байж. Тэгээд л Хамтарсан Засгийн газар, АН байхгүй бол Л.Оюун-Эрдэнэ ч байхгүй гэдэг томьёолол гаргасан нь тэр. Энэ талаасаа МАН-ын удирдах зөвлөл, бага хурлаас Г.Занданшатарыг: МАН дангаараа Засгийн газраа байгуулъя гэдэг аман ерөнхий шийдэлтэй, АН-аас бусадтай нь хамтарч болох юм гэсэн бичгээр гаргасан шийдвэртэйгээр Ерөнхий сайдаар сонгосон. Одоо Г.Занданшатар намынхандаа таалагдах томилгоо хийх хэрэгтэй болж байгаа юм. Нам нь таалахгүй бол дахиад огцруулчихна. МАН ийм байдлаар 2028 он хүртэл хэдэн ч Ерөнхий сайд солих боломжтой.
Хоёрт: Ерөнхийлөгч үү?
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр нөлөө Г.Занданшатарын Засгийн газарт онцгой жин дарна. Дэндүү ойлгомжтой. 2025 оны зургадугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө УИХ-ын санал хураалт Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлье гээд гарчихаж магадгүй болох тэр үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы танхимд явж орсон. Санаагаа гишүүдэд ойлгуулсан. Тэгээд огцруулсан. Л.Оюун-Эрдэнийн оронд ЕТГ-ынхаа дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Эхлээд МАН, дараа нь УИХ дэмжээд томилсон. Улс төрийнхний дунд ярьж буйгаар: Ерөнхийлөгч өмнөх Засгийн газрын бүтцийг хөндөх сонирхолгүй байгаа. Мөн өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хэд хэдэн сайдыг Г.Занданшатарын Засгийн газарт үлдээх чигтэй байна гэсэн. Гэсэн нь олон түмэн хийгээд УИХ-ын гишүүд нь эсрэг байр суурьтай байна. Олон түмний зүгээс: Засгийн газрыг цомхон болгох нь зөв гэв. УИХ-ын гишүүд: Хуц ухна тавьчихсан юм шиг байнга сайд болдог хүмүүсээ одоо боль, шинэ залуу сайд нараа Г.Занданшатарын Засгийн газрыг бүрдүүл гэсэн эсэргүүцэл шаардлагыг тавьж байна. Учир жанцан сайтай хүмүүс, гайгүй гэгддэг улстөрчид: -Монгол Улс дефакто Ерөнхийлөгчийн засаглалтай болчихсон гэж байна. Улстөрчдийн дунд: Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахын өмнө Х.Тэмүүжин гарын үсэг цуглуулсан. Түүнээс болсон гэсэн яриа гараад байна. Б.Жавхлан Ч.Хүрэлбаатарт ярьжээ.
Гадаад ертөнц: Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрынхаа Ерөнхий сайдыг огцруулаад оронд нь өөрийнхөө Тамгын газрын даргыг томилчихлоо гэж байна. Жишээ нь, Японы “Никкей” сонинд: Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй улс төрийн ойр харилцаатай гэж мэдээлжээ.
Гуравт: АН болон жижиг намууд уу?
МАН-ын бага хурлаар Засгийн газраас хөөгдсөн АН-ынхан Г.Занданшатарын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг гацааж байна гэвэл түүн шиг худал юм байхгүй. Нисээд л Х.Тэмүүжин нарын гишүүд. УИХ-д сонгогдоогүй Ерөнхий сайд парламентын толгойд гарч суух нь битгий хэл гишүүдийн дунд суух ч боломжгүй. Чуулганд үг хэлэх ч эрхгүй гэж Г.Занданшатарыг угтаж авч байна. Тэгэхээр харин ч Засгийн газар нь бушуухан бүрдээд хурдхан улс төрөө хийх нь АН-д ашигтай. Үндэсний эвсэл, ХҮН нам, ИЗНН ч гэсэн эрх баригч МАН-ын шийдвэрийг эргүүлэх, түдгэлзүүлэх, хүлээлгэх чадал байхгүй. Тэр байтугай эдгээр намынхан: Хамтрах эсэх талаар санал солилцох гэж Ерөнхий сайд Г.Занданшатараас гадна 2-3 хүнтэй уулзаж ярилцах шаардлага үүсч байна гэж байна.
Улс төрийнхний дунд иймэрхүү байр суурь хэсэж явна. Юу болох нь өнөөдөр шийдэгдэнэ.
Хэцүү нь Монголын улстөрчдийг ингэж будилж бужигнаж байх зуурт эдийн засаг маань булгиад бултаад алга боллоо. Ядаж байхад яр болж Далай ламаас дөнгөж томилогдсон Ерөнхий сайдад захидал ирүүлжээ. Захидалдаа: Монгол, Төвөдүүд түүхэндээ ихэр ахан дүүс шиг байдаг. Далай лам нар III Далай ламын үеэс танай ард түмэнтэй өвөрмөц, ойр дотно харилцаатай байсан. Танай ард түмний өвөрмөц байдал, соёл, оюун санааны амьдралыг түүхэнд үлдээсэн нь Буддын шашин юм. Энэ хүнд хэцүү цаг үед Монголын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэхэд шинэ Ерөнхий сайд танд амжилт хүсье гэжээ. Шүүрээд авчих ноцтой зүйлгүй уг захидал гадаад талдаа улс төр болно. Бид бүгд мэднэ. Нөлөө нь манай эдийн засгийг нэрвэнэ. Тэр дундаа манай ганц экспорт удааширна.
Ерөнхий сайд солигдох үеэр зарим том төслийн гаднын хөрөнгө оруулагчид: Монголын улс төр тогтворгүй байгаа нь эрсдэл үүсгэж мэднэ гээд зугтчихсан сураг гараад байна. Үүнээс ч дор буюу манай улсын эдийн засгийн хувьд шок болж удахгүй мэдрэгдэхээр хэд хэдэн таагүй үйл явдал болсон нь дуулдаж эхэллээ. Яана даа, хэдүүлээ?
Ө.Билэг
Зочин · 3 цагийн өмнө
SAN80955877
ИРГЭН · 3 цагийн өмнө
юун шок вэ? дуулсан юм бол хэлээч. удахгүй мэдрэгдэхийг нь хүлээгээд суух уу хэдүүлээ.
Зочин · 5 цагийн өмнө
SAWN80955877
Бат инженер · 5 цагийн өмнө
Ер нь гадна дотно аль аль талдаа УИХ-ын ээлжит бус сонгууль явуулж МАН-ыг улс төрөөс зайлуулах сонирхол яваад байгаа юм биш үү.
Зочин · 6 цагийн өмнө
VAWALDN80955877
Зочин · 6 цагийн өмнө
JARGAAGAAD SEKSDEED80955877
Зочин · 6 цагийн өмнө
GOE SEKSDI80955877
Зочин · 6 цагийн өмнө
NAADGCH SEKSDI80955877
Зочин · 6 цагийн өмнө
SERELN MEDREMJ SHAALGI80955877XALYYTSTAL
Зочин · 6 цагийн өмнө
SEXSEER VAWALDI BOOW XXOOD SEKSEER ALNI SEKSEER ANUSDI