Ж.Ганбаатар: Сангийн сайд нь төсөв тодотгохгүй гээд саяхан загнаад сууж байсан. Буруу тооцоолж байна гэдэг ажлаа хийж чадахгүй байгаа юм биш үү
3 цагийн өмнө
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Сангийн сайд нь төсөв тодотгохгүй гээд саяхан загнаад сууж байсан. Та буруу бодож байна, таны тооцоолол буруу гээд.
Олон төсөв ярьж байна гэдэг бол буруу ажиллаад байна. Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яам худал тооцоолоод байна, урьдчилж харж чадахгүй байна. Буруу тооцоолж байна гэдэг ажлаа хийж чадахгүй байгаа юм биш үү.
Хэрэглээний үнийн индекс 10, 8 хувьтай байна уу. Дараа жил дахиад 7 хувьтай байх уу. 2016 оноос хойш юмны үнэ яаж өсөв, төсөв яаж тэлсэн билээ. Аргачлалдаа байна уу эсвэл буруу тооцоолоод байна уу.
Таван тэрбум ам.долларын нөөцтэй атлаа яагаад олдохгүй байгаа юм. Ам.долларын ханш яагаад өсөөд байгаа юм бэ. Монголбанкны ерөнхийлөгч ирэхээ больчихсон, энэ хүн хаашаа явсан, хэнийг дуурайгаад байгаа юм бэ.
Өмнөхийн өмнөх Засгийн газрын үед таван тэрбум ам.доллартой боллоо гээд ханш нь 3,290 төгрөгт хүрсэн. Олон тэрбум ам.доллартой гэж зарлаад байгаа атлаа ам.доллар олдохгүй өсөөд байдаг. Би юм ойлгохгүй байна уу эсвэл тоо чинь буруу юу.
Алт хөтөлбөр дээр ярихад байгаль орчин том асуудал шүү. Алт дээр болгоомжтой хандахгүй бол Монголд одоо шороон орд гэж байхгүй шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Зочин · 24 минутын өмнө
Энэ нөхөр сайд болгосонгүй гэж их гомдол тээх юм аа
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
XALYYN SEXSDI80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEKSEER SHAALGYYLI BOOW XXN ANUSDI80955877