Тендерийн тухай хуулийг засахгүй л бол Монгол хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирна
7 цагийн өмнө
Монгол Улсад жил бүр 3000 орчим хүн диалез хийлгэх шаардлагатай ч боловч улсын хэмжээнд 260 нь л диалезийн аппарат байдаг. Үүн дээр нэмээд жил бүр 390 өвчтөн шинээр диалезийн аппаратад орж эмчилгээ хийлгэдэг. Нийт 260 диалезийн аппарат дунд хуучирч, эвдэрсэн, ашиглалтын хугацаа дууссан нь ч бий.
Саяхан гэхэд бөөрний чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг нэг эмнэлэгт олон сараар хөөцөлдөж, диалезийн аппарат аваад удаагүй ашиглах боломжгүй болжээ. Энэ нь Шинэ Тендерийн тухай хуультай зайлшгүй холбогдоно. Углуургатаа тус тендерийн үнэлгээний хороонд аппаратыг мэдэх нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээс хуулиараа оруулдаггүй учраас техникийн үзүүлэлтийг зөв үнэлээгүй аж. Улмаар худалдаж авсан аппарат эвдэрсэн ч сэлбэг байхгүй, засвар үйлчилгээ хийж чадалгүй ашиглалтаас гарсан байна. Энэ жишээн дээрээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу Тендерийн тухай хуулийн гажуудлыг тодорхой харж болно.
Уг хуулийг 22 удаа шинэчлэхдээ хамгийн сүүлд 2023 оны зургаадугаар сард Сангийн яамнаас санаачлан, УИХ баталсан байдаг. 2 жил орчим хэрэгжсэн ч энэ хуулийн шинэчлэл урд өмнө нь байгаагүй их сөрөг үр дагавартай байгааг бараа, ажил, үйлчилгээ худалдан авч буй хүмүүс, ААНБ, компаниуд хэлж байгаа юм. Жишээлбэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт үйлчлүүлэгчийн амь насыг шийддэг боловч Тендерийн тухай хуулийн дагуу диализийн аппарат, дефибриллятор, ангиографийн аппарат, хүчилтөрөгчийн аппарат зэрэг бүхий л тоног төхөөрөмжийг худалдан авахад наанадаж 2-4 сарын хугацаа зарцуулдаг. Энэ хугацаанд хэчнээн хүний амь насыг аварч болохыг төсөөлшгүй.
Хоёрт, доод үнэ санал болгодог энэхүү Тендерийн тухай хуулийн заалт нь үнэдээ тохирсон чанаргүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэх үндэслэл болдог. Мөн тоног төхөөрөмжийн үнэд зах зээлийн өөрчлөлтийг тусгах зохицуулалт Тендерийн тухай хуульд байхгүй. Сэлбэг, засвар үйлчилгээний тал дээр ч ямар нэг зохицуулалт байдаггүй. Эмнэлгийн тусгай тоног төхөөрөмжийн Тендерийн үнэлгээний хороонд мэргэшсэн эмч, мэргэжилтэн, инженерийг багтаадаггүй учир шаардлага хангаагүй тоног төхөөрөмж оруулж ирэх нөхцөл болдог байна.
Хүний эрүүл мэндийг сахин хамгаалдаг эрүүл мэндийн салбарт л гэхэд Тендерийн тухай хуулийн хэрэгжилт иймэрхүү байдалтай байгаа юм. Тендерийн тухай хуулийн холбогдох заалтуудыг яаралтай сайжруулахгүй л бол Монгол хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирна.
М.Амухүү
sonin.mn
Зочин · 2 цагийн өмнө
VAWALDI80955877
Зочин · 4 цагийн өмнө
UILCHLN SEXSEER80955877
Зочин · 4 цагийн өмнө
VAWALDI SEXSEER80955877