Монгол залуус яахчих аа вэ? Миний нэг найз гэр бүлтэй үр хүүхэдтэй болоод л сайхан амьдарч байлаа. Гэтэл нөхөр нь найзыг маань бидэнтэй уулзуулахаа больж, гэрээсээ ч гарахаа больсон юм. Бид ч яахав нэг хэсэг ямар сонин юм бэ энэ тэрээ гээд л асууж чангааж байгаад сураг тасарсан. Саяхны нэг өдөр залгаад найзыгаа ирээд аваач гээд гуйгаад уйлаад байлаа. Би ч сураг тасраад удаж байгаа хүн залгахаар нь гайхасхийж байгаад нэг найз руугаа яриад тэгээд хамтдаа гэрт нь очсон чинь нөхөр нь зодчихоод гараад явчихсан гэнэ. Аймаар царайтай зогсож байсан тэгээд яахав эмэгтэй хүмүүс болсон хүн нөхөртэй нь хэрүүлээ хийх гээд хүлээж байгаад уулзалтал адгууснаас дор авиртай хүний хэл ойлгоддоггүй амьтан байж таарваа. Ингээд бид 2 ч уурандаа бид нар найзыгаа чам шиг юманд дарлуулахгүй гээд аваад гараад ирлээ. Одоо найз маань аав ээжтэйгээ байгаа гэрийнхэндээ хэлж чаддаггүй байсан гэнэ. Бас бидэнд ч аргаа бараад залгасан нь тэр. Монгол эр хүний ноён нуруу, хайр халамж хүнлэг сэтгэл хайчихсан юм бэ?

айлын охин үрийг хайрлана гэж авч суучихаад ингээд дөрвөн ханийн цаана чарлуулаад зодож нүдээд байдаг хүмүүс ямар их болов ээ. Эмэгтэйчүүд биднийг монгол эрчүүд л хайрлахгүй юм бол хэн хайрлаж сайхан монгол удмаа үлдээх юм бэ. нэг насаараа хамт амьдрах ханиа сонгох гэж байгаа бүсгүйчүүд минь хүнээ сайн таньж байж үр хүүхэдтэй болоорой гэж хэлэхийг хүссэндээ энэ захиаг бичлээ.