Бямба гарагаас Скай Резорт руу нийтийн тээврийн автобус үйлчилж эхэлнэ
15 минутын өмнө

Нийтийн тээврийн бодлогын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал өдөр бүр Сүхбаатарын талбайгаас Скай Резортын чиглэлд нийтийн тээврийн автобусааар үйлчлэхээр болжээ.
Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн Х:23 Сүхбаатарын талбай-Скай Резорт чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэлнэ.
НТБГ-аас "Автобусны цагийн хуваарь болон бусад мэдээллийг удахгүй хүргэх болно" гэв.






