Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. 

Үүний учир шалтгааныг "Дулааны IV цахилгаан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадвараа ажиллаж байх хугацаанд зуухны халаах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон. Иймд тодорхой байршлуудад Диспетчерийн үндэсний төвөөс эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Хязгаарлалт 1.5 цаг үргэлжлэх тул хэрэглэгчид хэрэглээгээ зохицуулна уу" гэж Эрчим Хүчний Яам(ЭХЯ) тайлбар гаргажээ. 

Мөн тоноглолын гэмтлийг 24 цагт багтан засварлахаар ажиллаж байгаа гэв. Тэгвэл өнөөдөр дараах цагийн хуваарийн дагуу тус дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийгдэнэ.