- Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал:

- 2022 онд – 50

- 2023 онд – 305

- 2024 онд – 532

- 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.

- 2026 оны 4 дүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.

- Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл 73% (35) нь эрэгтэй, 27% (13) нь эмэгтэй байна.

- Осол, гэмтэлд өртөх үедээ замын хөдөлгөөнд ямар тээврийн хэрэгсэлтэй, хэрхэн оролцож байсныг харьцуулж үзвэл:

- Мопедтой зорчих үедээ: 51.8% (27) нь онхолдсон, 37% (10) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн, 3.7% (1) унадаг дугуйтай мөргөлдөж гэмтсэн

- Скүүтертэй зорчих үедээ: 63.6% (7) нь онхолдсон, 36.3% (4) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн

- Сурронтой зорчих үедээ: 66.6% (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн

- Цахилгаан дугуйтай зорчих үедээ 66.6% (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн

- Явган зорчих үедээ: 50% (3) мопедод мөргүүлж гэмтсэн, 50% (3) сурронд мөргүүлж гэмтсэн байна.

- Гэмтэж, бэртсэн хүмүүсийн 12.5% (6) нь хамгаалах малгай өмссөн, 87.5% (42) нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

- Мөн 4.2% (2) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртжээ.

- Осол, гэмтлийн нийт тохиолдлын 27.0% (13) толгойн гэмтэл, 25.0% (12) өвдөг болон шилбэний гэмтэл, 16.6% ( шагай болон тавхайн гэмтэл, 8.3% (4) бугуй болон гар сарвууны гэмтэл, 8.3% (4) тохой болон шууны гэмтэл, 6.3% (3) хэвлийн гэмтэл, 6.3% (3) мөр болон бугалганы гэмтэл, 2% (1) түнх болон дунд чөмөгний хугарал эзэлж байгаа юм.