УБЕГ: Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй
2 цагийн өмнө

Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа нь ташаа, үндэслэлгүй мэдээлэл болохыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-аас мэдэгдлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 155 дугаар тогтоолын хавсралтаар “Үндэсний гадаад паспортын загвар, тодорхойлолт”-ыг шинэчлэн баталсан. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жил, 16 хүртэлх насны иргэнд 5 жилээр олгож байна.
Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй болно. Иймд иргэд мэдээллийг шүүн тунгааж, худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг УБЕГ уриалав.







Зочин · 2 цагийн өмнө
TSAGR SEXSYGR VANXANDI BIEE UNELELN BOOB XXN BOOW DOLOOJ80955877