НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэж байна.

Энэхүү 20 жилийн ойг тохиолдуулан монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр Төвд улс, Дарамсалад зочилж, Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багштай уүлзан, түүний айлдварыг сонсоод ирсэн билээ.

МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяртай уулзан, тус аяллын богцыг нь задаллаа.

-    Монголын сэтгүүлчпийн баг хэвлэлийн эрх чөлөөний өдрийн босгон дээр Далай ламтай уулзаад ирлээ. Энэ удаагийн аяллын онцлогийг тодорхойлбол?
Монголын сэтгүүлчдийн баг Далай ламтай уулзаж, дэлхийн дээвэр Дарамсалад зочилж, Энэтхэгийн Дели,Агро хотууд, алдарт Таж махалаар аялаад ирлээ. Энэ аяллыг Дилав Хутагт сангаас зохион байгуулж аяллын багт МСЭ, МҮОНТ, МҮОНР, TV5, ЕТV, ТV9, "Соён гэгээрүүпэгч","Эх орон" телевизүүд, "Лавайн эгшиг" радио, "Өнөөдөр", "Зууны мэдээ" сонингууд, "Монгол фото" агентлагийн гэрэл зурагчид багтсан юм. Монголын сэтгүүлчдийг анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр Далай лам хүлээн авч, айлдвар айлтган, ярилцсанаараа энэ удаагийн аяллын онцлог тодорхойлогдож байна гэж хэлж болно. Өмнө нь Далай лам Монголд ирж сэтгүүлчидтэй уулзаж байсан тохиолдол бий ч яг ингэж Дарамсалад өргөн бүрэлдэхүүнтэй зорьж очиж тусгайлан уулзалт хийж байсан тохиолдол үгүй билээ.

 photo _NET1684_zps3171d731.jpg

-    Далай лам Монголчуупдад их элэгтэй ханддаг гэдэг. Таны сэтгэгдэл?
Биднийг халуун дотноор хүлээж авсан.Өмнө нь гадны сэтгүүлчидтэй хийсэн уулзалт нэг цагаас хэтэрч байсан тохиолдол үгүй юм билээ. Харин бидний уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн Далай ламын хувьд еөрт тааламжгүй байвал уулзалтаа тийм ч удаан үргэлжлүүлдэггүй гэж хүмүүс сануулж байсан. Монголын сэтгүүлчдээ телеелж очиж байгаа гэдэг утгаараа бид ч уулзалтыг сонирхолтой байлгах талаас нь бэлтгэсэн. Уулзалт халуун дулаан уур амьсгалд болж, Далай багшийн сэтгэл хедлен, нүдэндээ нулимс мэлтэлзүүлэх үе ч байлаа. Далай багш бидэнтэй бурханы шашин болоод хүн, амьдралын мен чанар, збв сэтгэл, зев үйлдэл, ёс суртахууны асуудлаар удаан ярилцсан. Мен Монгол Тевдийн хоорондын түүхэн холбоо, енеогийн амьдрал, Далай багшийн хойд дүрийн талаар сонирхолтой ярилцлага ернүүлсэн. Энэхүү сэтгэл шингэсэн дотно ярилцлага, Далай багшийн айлдвар сургаалыг аяллын багийнхан өөр еөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголынхоо ард түмэнд хүргэж эхлээд байна.

 photo IMG_1152_zps96917962.jpg

-Далай ламаас гадна Тевдийн иргэдийн амьдралын талаар Монголчууд олонтаа сонсож байсан ч төдийлөн сайн мэддэггүй. Танай аяллын баг Төвдийн цагаачдын хот гэгддэг Энэтхэгийн Дарамсалагаар зочилж, сонин сайхантай нь танилцсан байх.
Бид Далай ламтай уулзахаас гадна, оюун санааны төв болсон Дарамсала, Энэтхэгийн Дели, Таж махалаар ч аяллаа. Бидэнд санаа авах, бодох зүйл олон байсан. Тухайлбал Тевдийн эм, зурхайн салбар, Дарамсалагийн ерөнхий боловсролын сургуулиар орлоо. Орчин нөхцөл нь Монголын сургуулиудаас хамаагүй доогуур ч хүүхдэд хүргэж байгаа сургалтын арга барил өвөрмөц, үр дүнтэй юм. Төвдүүд хүүхдээ 3 наснаас нь эхлэн сургаж 1-6 хэлээр боловсрол мэдлэг олгож байна. Ингэхдээ бидэн шиг орчин үеийн арга гэж туйлшралгүй боловсрол олгох уламжлалт аргаа ашиглаж байна. Тухайлбал, төвдийн сургуульд хүүхдүүд ном хаялцан сурч байна. Энэ аргыг ухаан задраадаг гэж үздэг учраас сургалтанд өргөн ашигласаар байна. Ерөнхий боловсролын сургуулиасаа Төвд хүүхдүүд дор хаяж гурван хэлтэй, Энэтхэгийн их дээд сургууль, улмаар гадны томоохон сургуульд элсэн суралцах оюуны чадамж өндөртэй хүмүүс болон гарч байна. Энэ мэтээр бидэнд Төвдийн ард түмэн, Дарамсалагийн амьдрал, Далай ламын үйл хэргээс санаа авч, туршлага судалж нэвтрүүлэх зүйл их байна. Ийм зүйлийг нээж харуулах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг үүрэг. Төвдүүд хэдий дүрвэж цагаачилж яваа ард иргэд ч гэлээ үндэстнийхээ соёл, өв уламжлал үнэт зүйлийгхадгалах, өвлүүлэхтал дээр маш их анхаарал хандуулжээ. Энэтхэгүүд ч мен л адил уламжлал, түүхээ хэрхэн хадгалан хамгаалж дэлхий дахинд сурталчлан таниулж байна. Нэг жишээ нь хүн бүрийн мэдэх дэлхийн 7 гайхамшгийн нэг Таж махал. Энэтхэгийн Агро хотыг өнгөц харвал анхаарал татах зүйл тун ховор. Гэвч алдарт Таж махалаараа өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын томоохон хот болж хөгжсөн байна. Таж махалыг энэ хотын иргэд хадгалан хамгаалж чадсанаар өнөөдөр энэ газар өдөртөө 25-30 мянга, жилдээ гурван сая орчим гадна дотны жуулчныгхүлээн авдагаялал жуулчлалын төв болжээ. Энэ мэтээр бидэнд бусдыг судлах, бусдаас . суралцах зүйл маш их байна. 

 photo IMG_0529_zps65126abb.jpg

-    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ  өдрийг Монгол улсад  уламжлал болон тэнмдэглэсээр багагүй хугацаа өнгөрч байна.Таны хувьд бид энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй вэ?
ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг хэвлэлийн эрх чөлөөний  өдөр болгон зарласан байдаг. Үүнээс хойш энэ өдрийг орон бүрийн сэтгүүлчид тэмдэглэж  байна. Монголчууд бид ч ялгаагүй. Гэхдээ энэ өдрийг бид зүгээр нэр баярын өдөр болгоод өнгөрөх биш, "ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ"  Монголд ямар түвшинд байгаа талаар ярилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэн цаашид хийх ажлаа тодорхойлох ёстой юм. Ер нь бол энэ чиглэлээр хэвлэлийн эрх ЧӨЛӨӨНИЙ өдөр зарим арга хэмжээнүүд зохион байгуулагдсан.Гэхдээ энд ярьсан хэлсэн зүйлс, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх дагаж мөрдөх нь хамгийн чухал.Монгол улс хэвлэлийн хагас эрх  чөлөөтэй орны тоонд ордог. Зарим оронтой харьцуулахад энэ нь бидний хувьд ололт ч гэлээ, энэ хагас эрх чөлөөг бүрэн утгаар нь эдлэх, бүр бүрэн эрх чөлөөтэй орон болоход бид тэмүүлэх ёстой гэж боддог. Үүний тулд хэвлэл мэдээллийнхэн бид өөрсдөө ч төр ч хамтран ажиллах хэрэгтэй юм.

Танд баярлалаа.