Холливудын жүжигчин Анжелина Жоли хөхний хорт хавдараа бууруулахын тулд хоёр хөхөө тайруулах мэс засалд оржээ. Энэ жил 37 настай жүжигчин бүсгүй Нью Йорк хотноо мэс засалд орсон бөгөөд тэрээр хөхний хорт хавдарын эрсдэлээ 87 хувь бууруулах зорилготой мэс хийлгэжээ.

Энэ мэс заслын ажлыг 2 дугаар сараас эхэлсэн бөгөөд 4 дүгээр сарын сүүлчээр эмчилгээ бүрэн дуусчээ.  Жолигийн ээж хөхний хорт хавдар тусан 56 насандаа энэ өвчнөөр өөд болж байжээ.

“Би өөрийн гаргасан шийдвэрээрээ бахархаж байна. Түүнчлэн үүгээр бусад эмэгтэйчүүдэд сэрэмжлүүлэг болгон энэ талаар мэдээлж байна” гэж Жоли ярьсан юм.

3 хүүхэд төрүүлэн 3 хүүхэд үрчилж авсан жүжигчин бүсгүй хүнд хэцүү мэс засал, эмчилгээний үеэр сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, хамгийн ихээр санаа зовниж байсан нөхөр Брэд Питтэдээ мөн энэ үеэр талархаж байгаагаа хэлжээ.