Хүүхэлдэй эрт дээр үеэс л охидын хамгийн дуртай тоглоом байсаар ирсэн ч өнөө цагт хараал жатгын нэгэн зэвсэг болон хувираад байна. Тэр ч байтугай хараал жатгын зан үйлд ашиглахаар Америкаас энэ төрлийн хүүхэлдэй, наадгай зөөж авчран борлуулдаг сүлжээ манай улсад хүртэл бий болсон гэнэ.

Америкаас Монголд авчирч хараал шингээсэн хүүхэлдэйг нууцаар зардаг хэд хэдэн хүнийг тагнуулынхан саяхан илрүүлж баривчилсан байна. Тэд хараал жатга хийсэн хүүхэлдэйг захиалагчийнхаа хүссэний дагуу олж өгөөд өндөр үнээр зардаг байжээ. Америкаас хараалын хүч шивнэсэн хүүхэлдэйг өрсөлдөгчдөө бэлэглэхэд хормын зуур биш юм аа гэхэд хэдэн сарын дараа үр дүн нь заавал харагддаг байна. Хүүхэлдэйд хараал шингээж, бусдыг хорлох арга анх Африкийн вуду омгийнхноос үүссэн гэдэг. Өнөөдрийн байдлаар хараал жатга хийдгээрээ Гаити улс тэргүүлдэг бол Африкийн зарим улс ч дээгүүр давхидаг. Америкт харууд олноор ирж суурьшсанаар тэдэнтэй хамт энэхүү мухар сүсэг нь ч дагалдан иржээ.

Мексик болон Америкт илбэ шидийн гэх дэлгүүрт хараал жатганд хэрэглэх маш олон төрлийн зүйл байдгаас хамгийн түгээмэл нь хүүхэлдэй байдаг аж. Одоогоор хараал жатга бүхий хүүхэлдэйтэй холбоотой хоёр ч хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байна. Харамсалтай нь манай хуульд хараал жатгын улмаас нас барсан бол гэсэн зүйл заалт байдаггүй учир хэрхэн яллахаа мэдэхгүй байгаа юм.Хэрэг явдал ингэж эхэлжээ. Төрийн томоохон албан тушаалд ажилладаг Батчимэг бүсгүй ажлынхаа шугамаар гадаадад сурахаар болжээ. Уг нь түүний оронд ажлынх нь газрын Ариунжаргал хэмээх бүсгүй явахаар бүх болзлыг хангасан байсан ч тэрээр албан тушаалаараа ихэрхэж байгаад энэхүү боломжийг өөртөө авчихсан байна. Мэдээж, баталгаатай сургуульд явна гэж тооцоолж байсан мэргэжилтэн бүсгүй даргадаа маш ихээр гомдож, хэд хоногийн дараа ажлаасаа халагдах өргөдлөө өгчээ. Батчимэг түүний өргөдлийг хүлээн аваад, хүчтэй өрсөлдөгч нь өөрийнх нь замаас сайн дураараа зайгаа тавьж өгч байгаад дотроо тун их баярлан хүлээж авчээ. Гэхдээ тэрээр энэ байдлаа ил гаргасангүй.

"Чи уг нь манай хамгийн сайн ажилтан шүү дээ. Намайг сурахаар явах хооронд чи л даргад тохирох хүн" гэх мэтээр зусар үгээр зулгуйдаж байсан ч дотроо бол "Хоёр жилийн дараа төгсөөд ирэхэд хамаг ажлыг маань булаачихаас нь өмнө хүсэлтийг нь хурдан шийдвэрлэж өгнө өө" гэж бодож зогссон гэдэг. Тэгээд тэр дороо хараахан хариу өгөөгүй ч маргааш ажилдаа ирэхэд нь байгууллагынхаа хаалгаар ч оруулахгүй нэрийг нь хассан байсан гэнэ. Үүнээс болж хоёр бүсгүйн зөрчил улам хурцдаж, хэн хэнийгээ үзэн ядах болжээ. Батчимэг бүсгүй байгууллагынхаа зардлаар Америкт сурахаар явсан бол Ариунжаргал ч түүний дор орохгүй гэдгээ харуулж, англи хэлний шалгалтаа тун амжилттай өгч, Америкийн их сургуульд элсэх урилга гардан авав. Тэрээр даргаа явснаас хойш яг зургаан сарын дараа Америкт хөл тавьжээ. Түүнииг очсоны дараахан Америк дахь Монголчуудын цагаан сар Денвер хотод болох сураг дуулдав. Хичээлийнх нь амралт таарч байсан учраас Ариунжаргал ойрд Монгол хүний бараа хараагүй болохоор Монголчуудтай уулзахын бөөн хүслэн болж, Денверт нисэн очжээ. Харин тэрээр цагаан сарын ёслол дээр Батчимэг даргатайгаа улаан халз таарчихав. Тэд эхлээд дуу шуу болон уулзсан байна. Ариунжаргал өөрийнх нь боломжийг булааж явсан даргадаа хэдэн хатуу үг хэлмээр санагдсан ч цагаан сар байсан учраас хэлээ тас хазан өнгөрөөжээ. Харин сар гаруйн дараа Мартын наймнаар утсанд нь нэгэн дуудлага ирсэн нь Батчимэгийн утас байлаа.

Тэрээр "авах уу, яах уу" гэж хэсэг харж зогсч байгаад хүний нутагт юу ч болсон юм билээ, даргын англи хэлний мэдлэг минийхээс хамаагүй муу учраас тусламж хэрэгтэй болсон байх" гээд утсаа авчээ. Батчимэг ямар ч хар буруу санасан шинжгүй "Сайн уу, Ариука, эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Найз нь чамд бэлэг авчихсан. Чам руу илгээмжээр явуулсан шүү" гэжээ. Хүн ингэж сайхан хандаж байхад би ч муугаар бодож явсан муухай хүн юм даа гэж өөрийгөө зэмлэсэн Ариунжаргалд  ердөө маргааш нь гоёмсог хайрцагтай бэлэг иржээ. Задлан үзвэл баярын үг бүхий мэндчилгээтэй хөөрхөн хүүхэлдэй явуулсан байна. Хэдийгээр охин байхдаа тоглодог тоглоом ч гэсэн ямар ч эмэгтэй хүн хөөрхөн хүүхэлдэй харахаараа өөрийн эрхгүй өхөөрддөг жамаар Ариунжаргал ч хүүхэлдэйг авч үнсэнгээ орон дээрээ тавьжээ. Гаднаас нь харахад хүн бүхний хайрыг булаасан хөөрхөн хүүхэлдэйнд хараал жатгын хор шингээсэн байсан гэдгийг бүсгүй яахин мэдэх билээ.

Тэрээр хүүхэлдэйтэй болсноос хойш нойр нь тавгүйтэж, шөнө хар дарж зүүдлэн, унтаж амарч чадахаа больжээ. Гэхдээ мэдээж хөөрхөн хүүхэлдэйгээ огтхон ч сэжиглэсэнгүй. Ойрд хичээл ном ихтэй ядраад л тэгж байгаа байх хэмээн өөртөө онош тавина. Ийм байдлаар ядарч үхэхээ шахсан Ариунжаргал эмнэлэгт хэвтжээ. Харамсалтай нь түүнийг эмнэлэгт хэвтэж байх хойгуур байранд нь гал гарч, хамаг юм нь шатаж орхижээ. Хамгийн гайхалтай нь өнөө хүүхэлдэй огт шатаагүй байсан гэдэг. Хөөрхөн хүүхэлдэйгээ шатаагүйд баярласан Ариунжаргал охиндоо өнөөх хүүхэлдэйгээ илгээмжээр явуулжээ. Хориод хоногийн дараа илгээмж хүлээн авсан охин нь хөөрхөн хүүхэлдэй явуулсанд маш их баярлаж байгаагаа интернэтээр чаатлахдаа илэрхийлж, өнөөх хүүхэлдэйнээс салаагүй байна. Гэвч сар гаруйн дараа муу мэдээ дуулдсан нь тоглоомын талбайд хүүхэлдэйгээрээ тоглож байсан охиныг нь машин хашлага даван орж ирээд дайрсан байна. Охин нь эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн бөгөөд хоёр хоногийн дараа амьсгал хураажээ. Ариунжаргал элий балай амьтан Америкаас ирж оршуулганд нь оролцсон байна. Охиныхоо хайртай хүүхэлдэйг тэврэн тэврэн уйлжээ. Үхэхээс наахнуур байсан Ариунжаргал ажилд орсноор сэтгэл санаа нь арай дээрджээ. Гэхдээ л охиноосоо болсон уу, яасан шөнө харж дарж зүүдлэн, турж эцэн нүднээс гарчээ.

Охиных нь тоглодог хүүхэлдэй нь нүдэнд өртөөд хэцүү байсан учир тэрээр нэг өдөр хамаатныхаа охинд бэлэглэчихжээ. Гэтэл гурав хоногийн дараа өнөө жаахан охин учиргүй халуураад эмнэлэгт муу байгаа дуулдав. Тэр үед л Ариунжаргал энэ хүүхэлдэйнээс болоод байгаа юм биш байгаа хэмээн анх удаа сэжиглэж, өнөө хүүхэлдэигээ гэрээс нь авч, найзынхаа амбаарт нь аваачаад хийчихэв. Хамаатных нь охин ч тэр дороо сэргэж, эмнэлгээс гарсан байна. Гарч ирээд хүүхэлдэйгээ нэхээд сандаргасан учир арга буюу аваачиж өгчээ. Сар орчмын дараа өнөөх охин хүүхэлдэйгээрээ тоглож байгаад гараа гэмтээсэн байна. Энэ үед л ар араасаа тохиож буй золгүй тохиолдлууд хүүхэлдэйнээс болоод байгаад бат итгэсэн Ариунжаргал тэднийд очин хүүхэлдэйгээ аван сүмийнхээ пастор дээр очжээ. Пастор нь харангуутаа "Сатаныг амилуулсан байна" гээд хүүхэлдэйг хэдэн хэсэг болгож хаяхыг зөвлөжээ. Ариунжаргал гэртээ очоод дүүгээ дагуулан хогийн цэг дээр очин хүүхэлдэйг хэдэн хэсэг болгож байтал биен дотроос нь цаас гараад иржээ. Тэр цаасан дээр "Үхэл, нулимс, хагацал" гэх үгийг англиар бичээд хийчихсэн байв.

Сайтар тогтоон ажиглавал энэхүү "Dead, separation, tear" гэх бичгийн хэв нь Батчимэгийн бичиг болох нь тэр. Ариунжаргал улаан галзуу амьтан гэртээ орж, Америкт байгаа Батчимэг рүү утасдан энэ тухай хэлтэл тэрээр огт хүлээн зөвшөөрөхгүй байжээ. Иймд Ариунжаргал холбогдох бүх баримтыг цуглуулан охиныхоо үхэл болон өөрийнхөө эмнэлэгт хэвтсэн, хамаатныхаа охины өвдөж эмнэлгээс салахаа байсан зэрэг бүх золгүй тохиолдлуудыг бичээд цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Харамсалтай нь энэ хэрэг өнөөг хүртэл хуулийн зүйл заалт байхгүйгээс шийдэгдээгүй байгаа юм. Ер нь хүүхэлдэй болон бусад эд зүйлсэд хараал шингээж, бусдыг хорлох арга дэлхий дахинд нэлээд газар аваад байгаа гэнэ. Хамгийн сүүлийн мэдээ гэхэд саяхан болж өнгөрсөн "Halloween буюу "Сүсний баяр"-аар нэлээд хэдэн хараал шингээсэн хүүхэлдэйг бусдад зарж борлуулж, бэлэглэж байсныг тагнуулынхан илрүүлээд байна. Аливаа нэгэн баяр ёслолын үеэр хүмүүс бие биедээ бэлэг сэлт өгдөг. Энэ жишгээр ч сүнсний баярын өдрөөр баячуудын хүрээнд бэсрэг арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ үеэр Америкаас хараал жатга шингээсэн хэд хэдэн хүүхэлдэйг баячууд хүүхэддээ худалдаж авч өгсөн нь илэрчээ.

Улстөр болоод бизнесийн өрсөлдөгч нар бие биеэ чадахын тулд санаанд оромгүй арга хэрэглэдгийн нэг нь энэхүү хараал хүртээсэн хүүхэлдэйнүүд аж. Яагаад гэвэл хүүхэд тоглоомоороо тоглож байхдаа ямар ч хамгаалалтггүй байдаг бөгөөд тоглоомоор нь дамжуулан тухайн хүүхдийн болон гэр бүлийнхнийх нь энергийг сорж байдаг. Нэг жишээ өгүүлэхэд, цус багадах өвчтэй Намуун охины эцэг эх "Гоё хүүхэлдэй хийж өгөөч" гэж Америкаас хүүхэлдэй авчирдаг бүсгүйгээс хүсчээ. Маш гоё хүүхэлдэй хараад бяцхан охин ихэд баярлав. Гэтэл хоёр хоногийн дараа Намуун охин сүүлчийн бэлгээ бяцхан гартаа атгасаар өнгөрчээ. Харамсалтай нь хэдхэн хоногийн дараа охины ээж цонхоор үсэрч нас барав. Ингэхдээ тэрээр яг охин шигээ гартаа хүүхэлдэйг тас атгасан байлаа. Нөхөр нь хүүхэлдэйнээс болоод байгаа юм биш байгаа хэмээн анх сэжиглэж тагнуулынханд мэдээлжээ.

Гадаадын хараалтай хүүхэлдэй маш аюултай

Хүүхдүүд хүүхэлдэйгээ тоглоом биш амьд гэж үздэг, иймээс амилуулах гэж оролддог. Хүүхдийн итгэл, нөлөөгөөр хүүхэлдэй ямар нэг хэмжээгээр "амилдаг". Хүүхдүүд тоглож байхдаа өөрсдөө ч мэдэлгүй тодорхой ёслол үйлдэж, био эрчим хүчээ амьгүй биетэд шилжүүлдэг. Энэ талаар Оросын энерги судлаач, эрдэмтэн Головин "Дэлгүүрийн шилэн хоргоны манекен хэнд ч гэм хоргүй мэт. Гэвч тэр амьд бөгөөд аймшигтай. Манекенийг бүтээсэн хүн яаж амь оруулахаа мэддэггүй, юу бүтээснээ ч ойлгодоггүй. Гэхдээ тэр түүнийг өөрийн хайраар бүтээж, хайраар дамжуулан амьдралынхаа хэсгийг өгч амилуулдаг" гэж ярьж байна. Манай ертөнцөд бүх зүйл ухамсаргүй, аяндаа өрнөдөг. Хүүхэлдэй, манекен, хөшөө нь нэг ёсондоо вампир, бусдаас халамж, арчилгаа тордлого шаарддаг. Зарим манекен шөнө гэнэт алга болж, үүрээр ирдэг гэдэг.

Байж боломгүй, огт ойлгомжгүй, үлгэр мэт. Хүний энөрги шингэсэн эд юмс өөрсдийн онцгой амьдралаар амьдарч эхэлдэг гэнэ. Хүүхэлдэйтэй холбоотой хачин явдлууд дапд ертөнцөд итгэдэгүй хүнд ч тохиолддог. Соёл урлагийн их сургуулиии оюутнууд хүүхэлдэйтэй холбоотой аймаар, цус царцам түүх ярьдаг. Нэг оюутан "Би багаасаа хүүхэлдэйн театын жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Хүүхэлдэйг бүрэн удирдаж сурахын тулд бие хүний шинжүүдээ гээх хэрэгэй болдог. Тэгсэн цагт жинхэнэ шилдэг хүүхэйлдэйчин болно. Яг л хоёр хэмжээст орон зай мэт. Би нэг удаа хүүхэлдэйг удирдах бус харин түүнд удирдуулж байгаагаа ойлгосон, бүр бодог санааг минь хүртэл. Хүүхэлдэй үнэхээр амилдаг гэж дурсав. Оюутан Оюука курсын ажлаа хамгаалахаар гэртээ үхлийг дүрсэлсэн хүүхэлдэй хийхээр цагаан даавууг төмөр утсанд углаж, баг хийв.

Гэнэт тэр учиргүй татаж унан, эхэр татан уйлж гарав. Тэгээд эмээдээ "Үхлийг шатаа" гэхэд тэр шууд ойлгож, хувин дотор хүүхэлдэйг шатаав. Оюукагийн хийрхэл, орилоон чарлаан гэнэт зүгээр болжээ. Хүүхэлдэйтэй харьцдаг оюутнууд Дээд хүч. Бүтээгч. бүтээлийн дотоод амьдрал. амилах, Бүтээгчийн эрхшээлээс гарах зэрэг олон сонин асуудалтай тулгарч 'байжээ. Ийм ч учраас жүжигчдийн дундаас хүүхэлдэйн театрын жүжигчдэд ихэвчлэн азгүй зүйл тохиолдож, эсвэл золгүй байдлаар нас бардаг гэдэг. Манай хүүхэлдэйн театрын жүжигчдийн ихэнх нь гэр бүлээсээ салж сарнисан, залуу халуун насандаа үхэл хагацал үзсэн байдаг нь ийнхүү хүүхэлдэйг амилуулж, өөрсдийн энергиэ соруулж байдагтай холбоотой гэж тус театрт насаараа тайзны зураачаар ажилласан нэгэн ахмад ярьсныг үгүйсгэх аргагүй юм. Хүүхэлдэй дэргэдэх хүний эрчим хүчээр тэжээгдэж, вампир болдог гэж барууны орны жүжигчид ярьдаг. Паранормаль үзэгдлүүдийг судалдаг Америкийн нэгэн судлаач "Үл үзэгдэх жижиг "биетүүд" биднийг хүрээлдэг" гэж тайлбарлажээ. Эдгээр биет хүмүүсийн баярлах хөөрөх, гуниглах гашуудах үед ялгардаг сэтгэлийн энергээр "хооллодог".

Ийм энергийг хүүхдээс авах их хялбархан, иймээс тэд хүүхдэд ойр байх гэж тоглоом, хүүхэлдэйд шингэдэг. Хүүхдүүд тоглоомоо их хайрлаж, энергиэ дамжуулдаг. Энергийн шилжилт хүүхдэд сөрөг нөлөөлж, өвчлүүлж, заримдаа үхэл авчирч болзошгүй. Хүн алдаг хүүхэлдэйнүүд голдуу дорноос гаралтай гэнэ. Буддын шашны нэгэн домогт манай ертөнц буг чөтгөрөөр дүүрэн тухай өгүүлдэг. Буг чөтгөрүүд хүн, амьтны "амьсгал"-ыг хулгайлж, ариун Брахмапутр мөрний эрэг дээрхи Угс-Ханг сүмд аваачдаг гэнэ. Амьсгалаа хулгайлуулсан хүн өвдөж, үхдэг. Харин лам нар буг чөтгөрүүдтэй тэмцэж, тэднийг бариад шавар барималд хорьдог. Гэтэл өөдгүй, хүн чанаргүй этгээдүүд эдгээр тоглоомыг жуулчдад зардаг. Ингээд үхэл тээгч хүүхэлдэй, шавар баримлууд айлын гэрт орж ирдэг аж. Түвдүүд Буддын шашнаас өмнө "бон" гэдэг онгон зэрлэг шүтээнтэй байжээ. Хүнд хараал жатга хийхээрээ түвдүүд ямар ч улс үндэстнийг дагуулахгүй бөгөөд өдгөө ч хүний махыг жижиглэн хэрчиж, нохой шувуунд хаяж өгдөг харанхуй бүдүүлэг ард түмэн билээ. Тэр ч байтугай сүүлийн үед Түвдээс ирсэн гэх маанийн зургаан үсэг бичсэн хүрдэн дотор "Үх" гэсэн хятад ханз байсан тухай нэг хэсэг шуугиад намжсан.

Сүсэгтэн олноо үхэхийг хүсч байгаа тэдэнд хүүхэлдэйнд хараал жатга шингээгээд зарах бол гарын үзүүрээр л хийгдэх ажил. Тэд шүтээнээ дайснаараа тахиж, ёслол үйлддэг. Алуулсан дайсны сүнс өшөө авахаас болгоомжилж, баримал болон хүүхэлдэйд шингээн, жуулчдад заран алс хол цөлдөг ажээ. Хөөрхөн ламаахай хүүгийн дүрстэй эсвэл хэн ч харсан өхөөрдөхөөр янз бүрийн тоглоомууд дотор хараал жатгынхаа хүчийг шингээгээд зарахад гаднаас нь хараад хэн ч мэдэхгүй. Эдгээр тоглоомонд шингэсэн сүнс шинэ эздээ хайрлахгүй нь мэдээж. Тэгээд гэртээ харих замаа хайн, хүмүүст уур хилэнгээ гаргаж өвчлүүлдэг гэнэ. Шашны төлөөлөгчид, уфологич эрдэмтэд, сүнс судлаач эрдэмтэд "ухэл тээгч" хүүхдийн тоглоомын шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Гэхдээ тэд "Хүүхэлдэй амьд төдийгүй эзнийхээ амьдралыг тодорхойлдог" гэсэн нэг зүйл дээр санал нэгддэг нь тун аймшигтай санагдана.

Одоо цаг сонин