БШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгатай ярилцлаа.

-Бага боловсролын шинэчлэлийн хүрээнд цөм хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Боловсролын чанарын шинэчлэл хийх зорилгоор хэрэгжүүлэх гол үйл явц бол хүүхэд бүрийг хөгжүүлэх явдал байсан. Үүнтэй холбоотойгоор 2012 оноос “Ном”, “Авьяас”, “Багшийн хөгжил” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хөтөлбөрүүд дээр бага, дунд боловсрол, сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг 2013 онд нэгтгэж “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг баталсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээний 40 лаборатори сургууль дээр 1-5 дугаар ангийн сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийх, багшийн арга зүй, хичээлийн хэрэглэгдэхүүн, сурах бичгийг шинэчлэн сайжруулах ажил бүтэн жилийн турш явсан.

Ингээд манай яамны дэргэдэх Боловсролын хүрээлэн, МУБИС, МУИС гэх мэт их, дээд сургуулиудын судлаач багш нар, мэргэжлийн хүмүүс нийлж боловсруулалтуудаа хийнгээ лаборатори сургуулиудын багш нартай хамтран сайжруулж, 2013-2014 оны хичээлийн жилд туршсан.

Энэ хөтөлбөрийн хүрээнд сурах бичиг шинэчлэгдлээ. Туршилт явагдсан сургуулиудын сурагч, багш нарын хандлага болон эцэг эхийн оролцоо идэвхжиж үр дүнтэй болсон учраас энэ ажлыг улсын хэмжээнд эхлүүлж байгаа юм. Ингээд улсын хэмжээнд энэ хичээлийн жилээс шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

-Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцсан уу. Бага ангийн багш нар цөм хөтөлбөрийн сургалтад хэрхэн хамрагдсан бэ?

-БШУЯ-ны сайдын албан даалгавар, тушаалаар цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явц тай танилцсан. Эхний ээлжинд Улаан- баатар хотын зургаан дүүргийн бүх сургуу- лийг хамруулсан. Би л гэхэд Баянзүрх дүүргийн улсын болон хувийн 30 гаруй сургууль дээр очиж ажиллалаа.

Цөм хөтөлбөрийн ба гийн хан Архангай, Төв, Сүхбаатар, Хөвсгөл гэх мэт долоон аймагт очиж хичээлийн хэрэгжилттэй танилцсан. Төв, Хөвсгөл аймагт цөм хөтөлбөрийн хэрэгжилт сайн байна лээ. Тухайн сургуулиудын бага ангийн багш нар цөм хөтөлбөрийн сургалтад бүрэн хамрагдсан.

-ЕБС-ийн бага ангийн багш нар “Цөм хөтөлбөрийн дагуу хичээл ордог. Одоо дүрэм, онол заахгүй. Практик тал дээр ажиллана” гэх юм. Тэгэхээр монгол хэлний дүрэм мэдэхгүй үг, үсгийн алдаатай бичдэг хүмүүс олширч эхэлнэ гэх шүүмжлэл гарч байна. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Ийм асуудал яригдаж байгаа. ЕБС-д зургаан настай хүүхдүүд элсэн ордог. Гэтэл тав, зургаан жилийн өмнө нэгдүгээр ангид найман настай хүүхдүүд ордог байсан. Хүүхдүүдийн насанд тохирсон хичээлийн стандарт баталж байна.

Мэдээллийн эрин зууны үед хүүхдүүд гэртээ байхдаа интернэт болон телевизээс янз бүрийн мэдээлэл авчихдаг. Гэтэл хичээлийн 30 минутын хугацаанд номноос дүрэм уншуулж, хуулуулж бичүүлээд байвал сурагчдын идэвх сулрах буюу залхаж, хичээлдээ явах дургүй болох сөрөг талууд ажиглагддаг.

Энэ бүхнийг өөрчлөхийн тулд багшийн заах аргач лалыг өөрчилж байгаа юм. Өмнө нь багш “Би бүгдийг заана” гэсэн сэтгэхүйтэй байсан. Харин одоо бол багш, сурагчид харилцан ярилцаж хичээлийг хамтран хийж байна. Бага ангид хурдан уншлага гэж сурагчдыг минут харж ном уншуулдаг байсан.

Мөн автоматаар хүрд цээжлүүлнэ. Тэгээд хүрдийг хаанаас нь ч хамаагүй асуухаар сурагчид мэддэггүй. Заавал дарааллаар нь мэддэг. Ямар ч ойлголтгүй л цээжилдэг байсан. Нэг улиралд л гэхэд сурагчдыг төдөн бодлого, шүлэг, үлгэр цээжил гэж тооны араас явж байсан нь чанартай сургалт биш. Тиймээс багшийн арга барилыг өөрчлөх нь чухал.

Дөнгөж сургуульд орж байгаа бага насны хүүхдэд онол, дүрэм гэхээс илүү чадамжид нь суурилж хичээл заах хэрэгтэй. Хүүхдийн анхаарал төвлөрсөн үед тодорхой ойлголт мэ дээллийг өгөөд бусад үед сурагчидтайгаа ха рил цан хамтарч хичээллэх хэрэгтэй байгаа юм.

Багш дандаа ярих биш, хүүхдүүд хоорондоо ярилцаж, багш туслагчаар ажиллана. Үүнээс гадна бага боловсролын бүтцийн үр дүн юу вэ гэх асуулт гарч ирнэ. Тавдугаар анги төгсч байгаа сурагч эх хэлний хичээлээ алдаагүй бичдэг, бичсэн зүйлээ уран тод уншдаг чаддаг. Уншсан, бичсэнээ илэрхийлж чад даг сурагчдыг л суурь бүрэн дунд руу шил жүүлэх ёстой.

-Улсын хэмжээнд хэчнээн хүүхдийг цэцэрлэгт хамруулсан бэ. Энэ хичээлийн жилд шинээр хэдэн цэцэрлэг ашиглалтад орсон бол?

-Улсын хэмжээнд 255 мянган цэцэрлэгийн насны хүүхэд бий. Үүнээс 207 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсрол гэдэг нь төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг.

Мөн хувилбарт сургалтад хамруулж байгаа. Энэ хичээлийн жилд 1112 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2014 онд 45 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон.

-“Хувийн цэцэрлэгт улсаас төсөв өгөөд цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг хамруулна” гэж намар ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Нийслэлийн Боловсролын газар санаачлаад өрхийн орлогоос доогуур төвшний эмзэг бүлгийн айлын хүүхдүүдийг төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдах тохиолдолд тухайн хүүхдийн тооноос шалтгаалаад хоолны зардлыг өгөх асуудлыг төсөвт оруулъя гэсэн санаачилгыг гаргасан. Гэтэл энэ асуудал бүрэн шийдэгдээгүй.

 -Одоогоор яг хэчнээн хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахгүй байна вэ?

 -Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 109 мянган хүүхэд бий. Үүнээс 78 мянган хүүхэд нь цэцэрлэгт явж байна. Тэгэхээр 30 гаруй мянган хүүхэд хамрагдахгүй байна гэсэн үг л дээ.

-Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны 170 дугаар цэцэрлэг гэхэд 100 хүүхдийн хүчин чадалтай ч 188 хүүхдийг хамруулсан байгаа юм. Гэтэл тус хороонд сургуулийн өмнөх боловсрол эзэмших 1200 хүүхэд байна. Тэгэхээр 1000 хүүхэд гэрээрээ хүмүүжиж байна гэсэн үг. Цэцэрлэгийн өргөтгөл барина гэж гурван жилийн өмнөөс ярьсан ч өнөөг хүртэл баригдаагүй байх юм?

-Гэр хороололд цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа нь үнэн. Нэг хороонд байрлах цэцэрлэг дээд тал нь 150-200 хүүхдийн багтаамжтай. Өнөөдрийн байдлаар бүх цэ- цэр лэг ачааллаа дийлэхгүй ажиллаж байна. Хүүх дийн тоо нь давсан байдалтай байгаа.

100 хүүхдийн хүчин чадалтай цэ цэр лэгт 200 хүүхэд явж байна. Бүлэг дүүр гэлт хэрээс хэтэрсэн. 25-30 хүүхэд нэг бүлэгт байх ёстой. Гэтэл 50 хүүхдийг хам руулж байна. Хүүхдүүдийг аль болох цэцэрлэгийн боловсрол эзэмшүүлэх гэж хичээж байгаа.

-Чингэлтэй дүүргийн цэцэрлэгт гурван настай хүүхэд унтаж байгаад нас барсан хэрэг гарсан. Хэвлэл мэдээллийнхэн янз бүрээр л мэдээлж байна. Чухам юу болсон юм бол?

-Тухайн хүүхэд суурь өвчтэй байсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулахдаа шинжилгээ заавал өгүүлэх хэрэгтэй. Хэн нэгэн таньдаг эмчээсээ шинжилгээнд хамруулсан гэж хуурамч бичиг үйлдүүлэх хэрэггүй. Хамгийн гол нь хүүхдийн эрүүл мэнд чухал шүү дээ.

-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хоолны хордлогод орсон тохиолдол нэг бус удаа гарсан. Энэ нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг зөрчиж байгаа хэрэг биш үү?

-Үүнд гурван хүчин зүйл нөлөөлнө. Хоол хүнсний хангамж, аюулгүй бай дал, орчны асуудлаас нөлөөлдөг. Хоолны хордлого гарсан газруудад тухайн аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээч ажиллаж, Эрүүл мэндийн газрынхан үзлэг, шинжилгээ хийдэг. Ер нь бол хоол хүнсний ханган нийлүүлэлтэд анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоог ч давхар ярих ёстой юм.