Алтайн сүрлэг өндөр уулсынхаа “хаан” болсон цоохор ирвэсийг тоолох ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангаас зохион байгуулж байгаа аж. Өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч энэхүү амьтан Монголд ойролцоогоор 1000 орчимбий гэсэн багцаалсан судалгаа байдаг байна. Чухамдаа хүний буруутай үйлдлээс болж цоохор ирвэсийн амьдрах орчин хумигдаж, хоол тэжээл нь хомсдож, жил ирэх тусам цөөрч байгаа ДБХС-аас ийнхүү хамгаалах, тоолж бүртгэлжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа аж.

Өмнө нь ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргаа, Монгол улсын ШУА-ын биологийн хүрээлэн, Монголын Ирвэс төв, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, судлаачидтай хамтран Увс аймгийн цоохор ирвэсийг тоолж бүртгэлжүүлэн хүзүүвч зүүсэн байна. Ингэж хүзүүвч зүүснээр тухайн амьтаны байршил хөдөлгөөнийг судлах, цаашид судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулж ажиллах юм.

Тэгвэл энэ удаад Ховд аймгийн Зэрэг, Чандмань, Дарви сумдад харьяалагдах БУМБАТХАЙРХАН уулын Цоохор ирвэсний тоо толгойг тогтоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2014 оны 7-сард 32 ширхэг камер аппарат нутгийн иргэдийн оролцоотой тавьсан байна. Камер аппаратны эхний мэдээг энэ оны 11 сард авч та бүхэнд хүргэж байна. Автомат камерны өвлийн зай, карт солих ажилд 3 сумын нутгийн иргэд идэвхитэй оролцож байгаа ажээ. Камерт өртсөн сонирхолтой шинэ зүйл нь далайн түвшнээс дээш 2256 метрийн өндөрт Зэгсний гахай оржээ.

1374183_756050274442096_8443884114157959220_n 1377154_756048387775618_2810646717502035068_n 1496637_756047531109037_1697046680361005376_n 1507573_756049857775471_1026892562142926646_n 1546331_756049434442180_5473812117999983198_n 1901198_756047277775729_4827450941001106751_n 10299927_756047681109022_3005969906657766809_n 10440789_756049191108871_8486472418911405006_n 10646621_756050184442105_7486545462811845523_n 10710515_756048257775631_7988492235924033632_n10370363_756002251113565_5312886561783311366_n 10392382_756001787780278_8279220944900270831_n 10443429_756033407777116_2530796934195668077_n 10488387_756033357777121_6617703882745971593_n 10632891_756033581110432_8588930432080163216_n 10806379_756004344446689_3620710884208581884_n

Г.Одонтуяа