Энэхүү гэрэл зураг дээрх эрхэм бол олноо Зууны манлай дуучин гэдгээрээ алдаршсан МУГЖ Б.Сарантуяа. Зуны улиаралд эх орноо тойрон аялаад өөрийн фэнүүддээ ая дуугаа өргөсөн. Харин өвлийн хүйт ирсэн энэ цаг мөчид хүн бүхэн амрахыг эрхэмлэдэг. Тэгвэл Сараа амрах ч завгүй хөдөлмөрлөж явна. 

"Шинэ жил"-ийн бэлэг нэртэй цомгоо гаргаснаа дуулгасан юм. Түүний шинэ цомогт 3-4 цоо шинэ дуу орсон байгаа гэнэ. Их ажлын хажуугаар гүйж явах үедээ нэгэн олны танил эрхэмтэй тааралдсанаа ихэд бэлэгшээн хамтдаа зургаа даруулжээ. 

Энэ тухайгаа дуучин Сараа "Гахайлтай ажил хөөцөлдөж гадуур явж байтал Асашёорюү Д.Дагвадоржтой тааралдаж мэнд усаа мэдэлцэж зургаа татуулав. Аварга таныг Монголын хөх тэнгэр ивээж байг" гэлээ. Монголын ард түмэн ч мөн адил тэднээр бахархаж явдаг гэдгийг онцлох нь зүйн хэрэг.

Ингээд аварга, дуучин хоёртоо уншигчдынхаа өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Д.Ана