Өөрсдийн авъяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ эх орныхоо нэрийг гадаадын олон орны тайзнаа мандуулсаар яваа Наранцогтын Хандрэгзэн, Ханддорж хэмээх ихэр охидыг интернет хэрэглэдэг монгол хүн бүр андахгүй таньдаг болсон бизээ. Тэрбээр Испанид багагүй хугацаанд амьдарч хамтдаа уран нугарч, зураг зурж, хөгжим тоглож өөрсдийн олон талт авъяасаа хөгжүүлж түүгээрээ олонд алдаршиж яваа охид юм.

Охид сурахын хажуугаар “MSC Splendida” хэмээх тансаг зэрэглэлийн усан онгоц нь дээрхи мини театрд гэрээгээр үзүүлбэр үзүүлж газар дундын тэнгисийн орнуудаар аялан тоглож эх орныхоо нэрийг өндөрт өргөж явдаг юм. Сонирхуулахад ихэр охид өнгөрсөн есдүгээр сард эх орондоо ирсэн аж.

Ийнхүү авъяас билэг, гоо үзэсглэнгээрээ од болон гялалзаж яваа охиддоо уран бүтээлийн өндөр хүсэн ерөөе.